Хайх

LFW: Emilia Wickstead, хавар-зун 2016

LFW: Emilia Wickstead, хавар-зун 2016

Чихрийн хаанчлал

Text: Б.Амина


Зураг:

Гүнгийн авхай Кэтриний дуртай Эмилия Викстед ихэнхидээ цайвар, цэвэрхэн хэрнээ хөвсгөр хэмжээтэй, хуучинсаг загварын байдаг. Энэ удаад ч бас түүний стиль шинэ коллекцид шингэжээ

Викстэд хэзээ ч өөртөө олон нийтийг цочролд оруулах зорилго тавьдаггүй. Түүний цуглуулгад тод өнгө орохдоо бага зэргээр, илүү даруухан байдлаар ордог. Кэтрин гүнгийн авхайд Викстедын даашинз зүгээр ч нэг таалагдаад зогсохгүй, түүний энгийн байдал нь гүнгийн авхайн маш болгоомжтой хандах хэрэгтэй хувцасны стильд төгс зохицдог юм. Кейт Миддлтон юу өмссөн, бид түүнийг шинэ цуглуулгаас харж болно гэхэд хилсдэхгүй. Тэр нь нил ягаан болон шар дөрвөлжин хээтэй, хойноо нөмрөг унжуулсан нүсэр даашинз байна. Мөн тайван, лимоны цайвар өнгө эсвэл цагаан нэвсгэр ханцуйтай даашинз зэрэг нь Их Британийн гүнгийн авхай Кейтийн шүүгээнд байх бүрэн боломжтой.

Эмилия Викстед шинэ цуглуулга дээрээ ажиллахдаа зөвхөн Кембриджийн гүнгийн авхайд шинэ гоёлоос ямар нь зохих талаар бодоогүй юм. Дизайнерын хэлж буйгаар, тэрээр 1939 оны ямар ч эрэгтэй дүргүй The Women киноноос сэдэвлэжээ. Цуглуулгын танилцуулгын үеэр тайзнаа нэг ч өмд харагдаагүй гэж хэлмээр санагдаж байтал дизайнер зөвхөн даашинз, юбканы санаагаар дуусгасангүй. Энэ удаагийн "од" өмдөөр эрэгтэй хүүхдийн эсвэл бүр балар эртний хаадых мэт богино шоорт тодорлоо. Гэхдээ энэ нь Английн түүхтэй хамаагүй. Харин 1939 оны кинонд гардаг хослолуудтай төстэй харагдана.

цааш үзэх