Хайх

Нью-Йоркийн загварын долоо хоног: Tibi, хавар-зун 2017

Нью-Йоркийн загварын долоо хоног: Tibi, хавар-зун 2017

Эерэг өөрчлөлт

Text: Buro.Mongolia


Зураг:

Шинэ цуглуулга тун амжилттай болж, брэндийн ирээдүйн чиглэлийг тодорхойлж өглөө

Энэ улиралд Tibi брэнд бага зэрэг тайвширч, нас намба сууж, орчин тойронтойгоо ууссан харагдлаа. Тэд өмнөх серфингээр хичээллэх дуртай, хайхрамжгүй бүсгүйн дүрийг түр мартаж, богино шоортыг шүүгээний хамгийн захын булан руу далд хийж, оронд нь өндөр суудалтай, өргөн өмднууд болон эмэгтэйлэг коовтууд танилцууллаа. Одооноос эхлэн Tibi-гийн бүсгүй Манхэттен хотод амьдарч, ажлын цагаар ч тэр, үдшийн болзооны үеэр ч тэр дэгжин төрх бүрдүүлдэг болжээ.

Цуглуулгад маш олон төрлийн сонгодог судалтай хээ орж, өмд ба хослолуудыг бүхэлд нь чимжээ. Юбканууд өндөр суудалтай, харин коовт ба захтай цамцнууд сул, намирсан загвараар хийгдсэн байв. Дизайнер түүнчлэн загварын шоуныхаа үеэр нэгэн амжилттай төрх бүрдүүлэлт үзүүлээд авсан нь загвар өмсөгчдийн бэлхүүсийг тодотгох корсет байсан юм. Цагаан, хаки ногоон, элсэн шар, тэнгэрийн цэнхэр, шаргал өнгөнүүд цуглуулгыг тодорхойллоо.

Шоуны хоёрдугаар хэсэгт галбир тодотгоогүй, шулуун эсгүүртэй сул даашинзууд болон өвдөг хүрсэн урттай туник цамцнууд ноёрхлоо. Бүгд нарийн хуниас, бөмбөгөр ханцуй ба мөрөн дээрх хайчилбаруудаар чимэглэгдсэн байлаа.

Энэ удаагийн загварын шоу дээр салбарын ихэнх нөлөө бүхий хүмүүс хүрэлцэн ирсэн байсан нь бас их тэмдэглүүштэй зүйл юм. Үүнээс харахад дизайнер насанд хүрсэн, тансаг хэв маягийг сонгосноор зөв чиглэл рүү хөдөлж байгаа бололтой.

цааш үзэх