Хайх

Dolce & Gabbana эрэгтэй спорт гуталны капсул цуглуулга гаргалаа

Dolce & Gabbana эрэгтэй спорт гуталны капсул цуглуулга гаргалаа

Цөөн тоогоор

Text: Бюро 24/7


Dolce & Gabbana брэнд эрэгтэй фэнүүддээ зориулж дэлхийн есөн том хотын нэрээр нэрлэгдсэн, #DGLoves хаштаг бүхий спорт гуталны цуглуулга гаргалаа

Орчин үеийн амьдрал бүхэлдээ цахим ертөнц хийгээд улам бүр даяарчлагдаж буй дэлхий ертөнцөөр илэрхийлэгдэх боллоо. Үүнийг бид Dolce & Gabbana-гийн хамгийн сүүлд гаргасан спорт гуталны цуглуулгаас харж болохоор байна. Дэлхийн хамгийн том, хамгийн онцгой үйл явдлууд өрнөж байдаг есөн хотод зориулсан спорт гуталнуудад бүгдэд нь #DGLoves гэх хаштаг бичигджээ. Цуглуулгад багтсан спорт гуталнууд бүгд тухайн хотыг илэрхийлсэн өөр, өөр өнгө, логотой гарсан байгаа. Тухайлбал Лондон хотыг хар өнгө, Big Ben цаг илэрхийлж байгаа бол Макао хотыг гүн ногоон өнгө болон рулетны шоо төлөөлжээ. Харин цуглуулгыг бүхэлд нь #DGLovesYou хаштагтай, эх дэлхийн зурагтай гарсан загвар нэгтгэж байна.

Эдгээр маш цөөн тоогоор худалдаанд гарах загваруудыг та аравдугаар сарын сүүлээр зөвхөн онлайн худалдаагаар авч болох юм. Ирэх жилийн аяллын төлөвлөгөөндөө тохируулж, өөрийн очихоор зорьж буй хоттойгоо хослуулж болох сайхан санаа биш гэж үү?

 

цааш үзэх