Хайх

2019 оны Хэллоуин: Алдартнуудын шилдэг дүр хувиргалтууд

2019 оны Хэллоуин: Алдартнуудын шилдэг дүр хувиргалтууд

Санаа аваарай!

Text: Buro.Mongolia


Хэллоуины баярыг аравдугаар сарын 31-нд тэмдэглэдэг уламжлалтай ч ихэнх алдартнууд аль хэдийн сүнсний өдөрт зориулагдсан үдэшлэгүүд зорин энэ жилийн аймшгийн дүрүүддээ хувираад амжжээ.

Жишээ нь жүжигчин Деми Ловато Францын хатан хаан Мария Антуанеттагийн дүрд хувирсан бол Жастин Тимберлейкийн найз нөхөд болон түүний эхнэр Жессика Бил нар N'Sync хамтлаг болж, харин Жастин өөрөө микрофон болсон байлаа. Мөн загвар өмсөгч Хайди Клум ба түүний нөхөр Том Каулиц нар баярын салют болж, дуучин Энн-Мари ба жүжигчин Жамила Жамил нар Билли Айлишийн төрхийг гаргаж, харин Кортни Кардашьян Ариана Грандегийн дүрд хувирсан байв.

Эргэн сануулахад бид өмнө нь "Yelloween 2019" үдэшлэгт ямар загварлаг төрх бүрдүүлж болохыг, мөн Tyler, The Creator Хэллоуины баярт зориулан өмсгөл худалдаанд гаргасныг мэдээллэсэн билээ.

View this post on Instagram

#CasamigosHalloween

A post shared by Cindy Crawford (@cindycrawford) on

цааш үзэх