Хайх

Adidas x HYKE хамтарсан цуглуулгын бүрэн каталог

Adidas x HYKE хамтарсан цуглуулгын бүрэн каталог

Дөрөв дэх хамтын ажиллагаа

Text: Buro.Mongolia


Зураг:

Adidas Originals-д зориулсан шинэ цуглуулгадаа HYKE аль болох хоёр брэндийн ДНХ-г хослуулан шингээхийг зорьжээ

HYKE бол Хидеаки Йошихара ба Йокико Оде гэх хоёр дизайнерын удирдлага доор үйл ажиллагаагаа явуулдаг Японы өдөр тутмын эмэгтэй хувцасны брэнд юм. Биед эвтэйхэн, орчин үеийн технологи ашигласан, функц ихтэй хувцас бүтээх дуртай HYKE марк adidas-ын спортлог хэв маягт уусаж, тэгш хэмтэй эсгүүртэй, геометрийн дүрс бүхий деталиудтай, их хотын уур амьсгалтай цуглуулга хийсэн байна.

Adidas x HYKE хамтарсан цуглуулгын бүрэн каталог (фото 1)

Цуглуулгад бор-цагаан, хар-цагаан өнгийн нимгэн болон зузаан куртка, пончо нөмрөг, трапеци хэлбэрийн өмд, малгайтай цамц, 1990-ээд оны adidas "Originals Seeulater" загварын шинэчилсэн хувилбар бүхий гутал багтжээ.

Цуглуулга аравдугаар сарын 19-нд худалдаанд гарна.

цааш үзэх