Алдартнууд шинэ жилээ хэрхэн тэмдэглэж байна вэ?
Instagram ажиглалт
Баярын улирал эхэлснээс хойш таны Instagram мэдээлэл гацуур мод, гэр бүл ба найз нөхдийн цуглаан, шинэ жилийн үдэшлэгүүдийн зургаар дүүрч байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Тэр дундаа бидний хайртай алдартнууд баярын уур амьсгалтай зургаа олноор нь нийтэлж, шүтэн бишрэгчиддээ мэндчилгээ дамжуулж байна. Жон Леженд, Крисси Тейгэн нар бяцхан охин Лунагийн хамтаар шинэ жилээ гэртээ тэмдэглэж байгаа бол Майли Сайрус найз залуу Лиам Хэмсвортийн гэр бүлтэй цагийг зугаатай өнгөрүүлж, Кардашьяныхан нижгэр үдэшлэг зохион байгуулсан байна. Харин таны хайртай од баярын өдрүүдийг хэрхэн өнгөрүүлж байна вэ?