Хайх

Архив: Pierre Cardin-ы винтэж зургуудаар 1960-аад оны загварыг эргэн дурсая

Архив: Pierre Cardin-ы винтэж зургуудаар 1960-аад оны загварыг эргэн дурсая

2020 оны арванхоёрдугаар сарын 29-нд Францын домогт дизайнер Пьер Карден таалал төгссөн билээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Кристиан Диорын шавь, Жан-Поль Готьегийн ментор болон ардчилсан загварын анхдагч Пьер Карден футуристик загварууд давамгайлсан 1960-аад оны бэлгэ тэмдэг гэж тооцогддог юм.

Карден нэрийн брэндээ 1950 онд үүсгэн байгуулж, анх тансаг үдэшлэгүүдэд зориулсан театрын костюм болон баг урладаг байсан билээ. Улмаар тэрбээр алдарт балетчин Майя Плисецкаяг хувцаслаж, түүнтэй сайн найзууд болсон байдаг.

Диорын New Look төрхөөс бүтээлч санаа авч bubble dress буюу хормой нь эргэсэн даашинзыг анх бүтээж байсан нь орчин үед Loewe болон Richard Quinn брэндүүдийн намар-өвөл 2020 цуглуулгуудад шинэчлэгдэн орсон байгаа.

1960-аад оны эхэн үед дизайнер футуризмыг ихэд сонирхож, сансрын өмсгөл мэт хослол болон малгай, геометрийн хэлбэр дүрстэй, металлик оруулгатай загваруудыг урлаж, ийм хэв маягийг бидний өдөр тутмын хувцасны шүүгээний нэг хэсэг болгож чадсан билээ.

Кардены итгэл үнэмшлийн дагуу загвар зөвхөн дээд давхаргын хүмүүст биш харин хүн бүрт нээлттэй байх ёстой төдийгүй зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй эрчүүд болон хүүхдүүдийг ч бас чиглэх үүрэгтэй юм. Тэрбээр энэ үзлийг илэрхийлсэн хамгийн анхны дизайнеруудын нэг ба өөрийн зорилгыг биелүүлэхийн тулд эмэгтэйгээс гадна эрэгтэй болон хүүхдийн хувцасны цуглуулгуудыг гаргадаг байсан. Тэр ч бүү хэл Карден зөвхөн загвараар өөрийгөө хязгаарлалгүй интерьерийн эд зүйлс, хүнсний бүтээгдэхүүн хүртэл санал болгодог байсан билээ.

Ингээд домогт дизайнерын амьдрал болон карьерыг дурсаж түүний архив зургуудыг сонирхоцгооё.

Архив: Pierre Cardin-ы винтэж зургуудаар 1960-аад оны загварыг эргэн дурсая (фото 1)
Архив: Pierre Cardin-ы винтэж зургуудаар 1960-аад оны загварыг эргэн дурсая (фото 2)
Архив: Pierre Cardin-ы винтэж зургуудаар 1960-аад оны загварыг эргэн дурсая (фото 3)
Архив: Pierre Cardin-ы винтэж зургуудаар 1960-аад оны загварыг эргэн дурсая (фото 4)
Архив: Pierre Cardin-ы винтэж зургуудаар 1960-аад оны загварыг эргэн дурсая (фото 5)
Архив: Pierre Cardin-ы винтэж зургуудаар 1960-аад оны загварыг эргэн дурсая (фото 6)
Архив: Pierre Cardin-ы винтэж зургуудаар 1960-аад оны загварыг эргэн дурсая (фото 7)
Архив: Pierre Cardin-ы винтэж зургуудаар 1960-аад оны загварыг эргэн дурсая (фото 8)
Архив: Pierre Cardin-ы винтэж зургуудаар 1960-аад оны загварыг эргэн дурсая (фото 9)
Архив: Pierre Cardin-ы винтэж зургуудаар 1960-аад оны загварыг эргэн дурсая (фото 10)
Архив: Pierre Cardin-ы винтэж зургуудаар 1960-аад оны загварыг эргэн дурсая (фото 11)
Архив: Pierre Cardin-ы винтэж зургуудаар 1960-аад оны загварыг эргэн дурсая (фото 12)
Архив: Pierre Cardin-ы винтэж зургуудаар 1960-аад оны загварыг эргэн дурсая (фото 13)
Архив: Pierre Cardin-ы винтэж зургуудаар 1960-аад оны загварыг эргэн дурсая (фото 14)
Архив: Pierre Cardin-ы винтэж зургуудаар 1960-аад оны загварыг эргэн дурсая (фото 15)
Архив: Pierre Cardin-ы винтэж зургуудаар 1960-аад оны загварыг эргэн дурсая (фото 16)
Архив: Pierre Cardin-ы винтэж зургуудаар 1960-аад оны загварыг эргэн дурсая (фото 17)
Архив: Pierre Cardin-ы винтэж зургуудаар 1960-аад оны загварыг эргэн дурсая (фото 18)
Архив: Pierre Cardin-ы винтэж зургуудаар 1960-аад оны загварыг эргэн дурсая (фото 19)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх