Хайх

Белла ба Жижи нарын стилист жийнсэн загварын цуглуулга гаргалаа

Белла ба Жижи нарын стилист жийнсэн загварын цуглуулга гаргалаа

3x1 and Mimi Cuttrell

Text: Buro.Mongolia


Белла ба Жижи Хадид нарын стилист Мими Каттрелл Нью-Йоркийн 3x1 брэндтэй хамтран жийнсэн загварын цуглуулга гаргажээ. Одоо алдарт эгч дүүсийн стильд дуртай хэн бүхэн тэдэнтэй ижил хийцтэй жийнс худалдан авах боломжтой боллоо.

Мими Каттрелл өмнө нь олны танил үйлчлүүлэгч нартаа зориулж винтэж хувцасны дэлгүүрээс жийнс сонгодгоо нэг биш удаа хэлж байсан юм. Харин түүний санаанд нийцсэн гоёмсог хийцтэй шинэ жийнснүүдийг зөвхөн 3x1 брэнд гаргадаг байжээ. Иймээс тус брэндийн үүсгэн байгуулагч Скотт Моррисон Каттреллд капсул цуглуулга бүтээх саналыг тавьсан байна.

Цуглуулгыг бүтээх явцад стилист болон брэндийн дизайнер нар винтэж загваруудаас санаа авахаас гадна алдартай үйлчлүүлэгчдийнхээ өдөр тутмын хувцаслалтыг төсөөлөн ажиллажээ. Үүний үр дүнд цуглуулгад Беллагийн өмсдөг шиг трапеци хэлбэрийн хар жийнсэн өмд, Жижигийн өмсдөг шиг сул, шулуун эсгүүртэй цайвар цэнхэр жийнсэн өмд, мөн Диана гүнжийн хамгаас дуртай байсан шулуун хатуу жийнсэн өмд болон бусад жийнсэн материалаар хийгдсэн загварууд орсон байна.

Цуглуулгыг 3x1 брэндийн вебсайт дээрээс худалдаж авах боломжтой.

Белла ба Жижи нарын стилист жийнсэн загварын цуглуулга гаргалаа (фото 1)

Белла ба Жижи нарын стилист жийнсэн загварын цуглуулга гаргалаа (фото 2)

Белла ба Жижи нарын стилист жийнсэн загварын цуглуулга гаргалаа (фото 3)

Белла ба Жижи нарын стилист жийнсэн загварын цуглуулга гаргалаа (фото 4)

Белла ба Жижи нарын стилист жийнсэн загварын цуглуулга гаргалаа (фото 5)

Белла ба Жижи нарын стилист жийнсэн загварын цуглуулга гаргалаа (фото 6)

цааш үзэх