Хайх

BURO. маск худалдаанд гарлаа

BURO. маск худалдаанд гарлаа

Zoson брэндтэй хамтран бүтээсэн 4 өнгөний сонголттой даавуун маск

Text: Buro.Mongolia


Өөрийгөө болон бусдыг вирусээс хамгаалахын тулд амны хаалт зайлшгүй зүүх шаардлагатай болсон энэ үед BURO. уншигчдыгаа хаана ч явсан заавал маск зүүхийг уриалан эко, загварлаг, арьсанд цочрол үзүүлэхгүй даавуун маскыг бүтээлээ. Ингэхдээ бид маскныхаа загварыг гарган Монголын дизайнеруудын холбооны албан ёсны гишүүн, Японы сайн чанарын материалаар бүтээлүүдээ урладгаараа алдартай Zoson брэндэд үйлдвэрлэлээ даатгасан юм.

BURO. маск худалдаанд гарлаа (фото 1)

Олон удаа хэрэглэх боломжтой "BURO. Mask"-ийг бид Японы 100% даавуун, амны хаалт хийх зориулалттай тусгай материалаар хийснээс гадна хүн бүр зүүхэд эвтэйхэн байлгах үүднээс хэлбэрийг нь нүүрний хэлбэрт тохируулан тооцоолж, мөн зүүх бүчийг нь хэрэглэгч өөрийн хүслээр богиносгож, эсвэл уртасгах боломжтой байдлаар бүтээсэн. Өнгөний хувьд хар, beige, аквамарин цэнхэр, шүрэн улаан гэх дөрвөн сонголттой гарсан нь ямар ч нөхцөлд болон хувцаслалтад тохиромжтой байх зөөлөн, минимал өнгөнүүд юм. Түүнчлэн маскыг салдаг гинжний хамт авах боломжтой ба тус гинжийг мөн нүдний шилэндээ бэхэлж болно (нүдний шилэнд зориулагдсан тусгай бэхэлгээ гинжтэй дагалдаж ирнэ). Гинжтэй маск нь тренди харагдахаас гадна  зүүж тайлахад гар дор бэлэн, эвтэйхэн гэдэг утгаараа илүү практикал сонголт билээ.

Даавуун маск хэрэглэх нь хэд, хэдэн давуу талтай:

  1. Юуны өмнө даавуун маскыг халуун усанд угааж дахин хэрэглэх боломжтой байдаг нь орчин тойрныг бохирдуулахгүй, хог хаягдал нэмэгдүүлэхгүй, эко шийдэл юм.
  2. Мэс заслын маскны хомстол дэлхий дахинаа үүсээд байгаа бөгөөд энгийн иргэдээс илүү эмнэлгийн ажилтнуудад шаардлагатай тул даавуун маск зүүснээр мэс заслын маскны хангамжид нөлөөлөхгүй гэсэн үг.
  3. Нэг удаагийн маскнууд ихэвчлэн хуванцраар хийгддэг төдийгүй тэдгээр маскнуудыг тэр бүр зөв зохистой газар нь хаядаггүй тул энэ нь байгаль орчны бохирдлын асуудлыг улам л хүндрүүлж байна. Иймээс олон дахин хэрэглэгдэх даавуун маск зүүснээр энэ асуудалд бага ч болов хувь нэмрээ оруулах боломжтой.
  4. Бидний өмнө мэдээллэж байсанчлан "маскне" буюу амны хаалтаас үүдэлтэй батга, тууралттай тулгарч буй хүмүүст арьсны мэргэжилтнүүд даавуун маск зүүхийг зөвлөдөг. Мэс заслын масктай харьцуулбал илүү зөөлөн материалтай, илүү амьсгалах чадвартай тул арьсыг цочроох магадлал нь бага.
  5. Мөн мэдээж мөнгөнд хэмнэлттэй.

"BURO. Mask" нь Good Price дэлгүүрийн Шангри-Ла, Хүүхдийн 100 болон Зайсан Скуэр салбаруудаар нэг ширхгийн 12,000₮-р худалдаалагдаж эхэллээ. Гинжтэй маск нь алтлаг болон алтлаг хар гэх хоёр төрлийн гинжний сонголттой ба нэг ширхэг нь 26,000₮-н үнэтэй байна. 

Анхааруулж хэлэхэд, ДЭМБ-аас гаргасан удирдамжийн дагуу коронавирусийн халдвар авсан өвчтөнийг асардаг эмч нар, эсвэл өвчтөнтэй ойр байдаг хүмүүс эмнэлгийн зориулалттай мэс заслын маск зүүх шаардлагатай билээ.

BURO. маск худалдаанд гарлаа (фото 4)
BURO. маск худалдаанд гарлаа (фото 5)
BURO. маск худалдаанд гарлаа (фото 6)
BURO. маск худалдаанд гарлаа (фото 7)
BURO. маск худалдаанд гарлаа (фото 8)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх