Хайх

Calvin Klein брэндийн 1990-ээд оны уур амьсгалтай ноолууран цуглуулга

Calvin Klein брэндийн 1990-ээд оны уур амьсгалтай ноолууран цуглуулга

Кардиган цамцнууд эргэн ирж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Дизайнер Раф Симонс Calvin Klein-д зориулсан анхны цуглуулгаа бэлдэж байх хооронд тус брэндээс ноолууран хувцасны цуглуулга танилцууллаа

Шинэ цуглуулгын ямар нэгэн нэмэлт чимэглэлгүй, зөөлөн өнгөтэй, энгийн бас минимал хувцаснууд Calvin Klein брэндийн 1990-ээд оны загваруудтай нэлээд төстэй болжээ. Calvin Klein энэ удаад өөрсдийнхөө уран бүтээлийн архиваас олсон эртний хувцаснуудад шинэ амьдрал оруулахаар шийдэж, сүүн цагаан өнгийн урт кардиган, том хэмжээтэй свитер цамц гэх зэрэг орчин үеийн бүсгүйд тохирох цэмцгэр загварууд бүтээсэн байна.

Энэхүү капсул цуглуулгад свитер, юбка, өмд, ханцуйгүй цамц гэх нийт 23 төрлийн загвар багтсан бөгөөд тэдгээр нь $250-$2300 долларын хооронд үнэлэгдсэн байна. Цуглуулга энэ наймдугаар сарын сүүлээр эсвэл есдүгээр сарын эхээр худалдаанд гарна.
Сурталчилгааны зураг авалтыг брэндтэй олон жилийн турш хамтарч буй Томас Гиддингс хариуцжээ.

цааш үзэх