Хайх

Дараагийн Met Gala үдэшлэг ямар сэдвээр зохиогдох вэ?

Дараагийн Met Gala үдэшлэг ямар сэдвээр зохиогдох вэ?

Зочдод ч амаргүй байх нь дээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Жил бүрийн тавдугаар сарын эхний нэгдэх өдөр зохиогддог Met Gala үдэшлэг ба үүнтэй холбогдуулан тавигддаг Метрополитен музей дахь үзэсгэлэн нь дараа жил Японы алдарт дизайнер Рэи Кавакубогийн уран бүтээлд зориулагдах гэнэ. Үзэсгэлэнд Рэигийн Comme des Garçons брэндэд зориулан бүтээж байсан хуучны 120 загвар тавигдах бөгөөд үдэшлэгт хүрэлцэн ирэх зочид дизайнерын өөрийн урласан эсвэл түүний брэндийн хэв маягт тохирсон хувцас өмсөх шаардлагатай болж байгаа юм. Тэгэхээр ирэх жилийн Met Gala-гийн улаан хивсэн дээр хувцас гэхээсээ илүү урлагийн бүтээл мэт харагдах футуристик даашинзууд олноороо үзэгдэх нь ээ.

"Рэи Кавакубо бол сүүлийн хагас зууны загварын ертөнцийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг юм. Тэр өөрийн бүтээлүүдээрээ орчин үеийн гоо зүйн үндсэн зарчмыг тодорхойлж чадсан" хэмээн үзэсгэлэнгийн удирдагч Эндрю Болтон ярьлаа.

цааш үзэх