Хайх

Грейс Келлигийн ач охин Chanel-ын нүүр царай боллоо. Бид түүний тухай юу мэдэх вэ

Грейс Келлигийн ач охин Chanel-ын нүүр царай боллоо. Бид түүний тухай юу мэдэх вэ

Шарлотта Казираги

Text: Buro.Mongolia


Зураг:

Грейс Келли болон ханхүү Ренье II нарын ач охин Шарлотта Казираги Chanel брэндийн нүүр царай болжээ. Тэрээр өмнө нь тус загварын ордны хавар-зун 2021 цуглуулгын сурталчилгаанд оролцсон бөгөөд ингэхдээ алдарт гэрэл зурагчид Инез ван Ламсвеерде болон Винуд Матадин нартай хамтран Монако болон Монте-Карлод зураг авалт хийж байсан туршлагатай юм.

Шарлотта гүнж багаасаа л Chanel загварын ордонтой холбоотой байсан ба түүнийг бага байхад нь Карл Лагерфельд зургийг нь дарж, зургуудыг The Little Black Jacket: Chanel's Classic хэмээх 2012 онд хэвлэж байсан номондоо оруулж байжээ. Мөн Шарлотта брэндийн хувцаснуудаар тогтмол гоёдог төдийгүй 2018 онд хийсэн хуримдаа зориулан Chanel-ийн кутюр цуглуулгын даашинзыг сонгож байв.

Грейс Келлигийн ач охин Chanel-ын нүүр царай боллоо. Бид түүний тухай юу мэдэх вэ (фото 1)

Шарлотта бол Монакогийн гүнт улсыг хэдэн зууны турш удирдаж ирсэн Гримальди овгийн төлөөлөгч юм. Гэхдээ тэрээр өөрийгөө гүнж гэж тодорхойлдоггүй бөгөөд овгийн төлөөлөгчийн хүрээнд тодорхой хэдэн үүрэг гүйцэтгэдгийг эс тооцвол энгийн л нэгэн бүсгүй гэж өөрийгөө хардаг аж. "Ээж маань гүнж, харин би бол биш" хэмээн Шарлотта хэлдэг байна.

Грейс Келлигийн ач охин Chanel-ын нүүр царай боллоо. Бид түүний тухай юу мэдэх вэ (фото 2)

Залуу бүсгүй философийн чиглэлээр сурч төгссөн бөгөөд Rencontres Philosphiques de Monaco гэх олон нийтэд философийг сурталчлах зорилготой нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр ажилладаг. Гүнж энэхүү нийгэмлэгийг 2015 онд үүсгэн байгуулж байсан юм.

Грейс Келлигийн ач охин Chanel-ын нүүр царай боллоо. Бид түүний тухай юу мэдэх вэ (фото 3)

Шарлотта мөн мэргэжлийн морин спортоор хичээллэдэг. Тэрээр өөрөө хэд, хэдэн тэмцээнд өрсөлдөж байснаас гадна Монте-Карлод зохиогдсон олон улсын тэмцээний тэтгэгчийн үүргийг гүйцэтгэж байжээ.

Моринд хайртай тэрээр энэ сонирхлынхоо хүрээнд Gucci брэндтэй холбоотой болсон байдаг. Анх морин спортын өмсгөл, аксесуар урлаж түүхээ эхлүүлж байсан Gucci ордон Шарлоттаг мөн л нүүр царайгаараа сонгож байсан юм.

Грейс Келлигийн ач охин Chanel-ын нүүр царай боллоо. Бид түүний тухай юу мэдэх вэ (фото 4)

Шарлотта түүнчлэн өөрийн ирээдүйн карьерээ экологийн асуудлуудад зориулахаар шийдсэн бөгөөд энэ сонирхлынхоо дагуу дизайнер Стелла Маккартнитай дотно нөхөрлөдөг байна. Тэр ч бүү хэл гүнж Ever Manifesto хэмээх сэтгүүл гаргаж, энэхүү сэтгүүлдээ загварын салбарын байгаль орчинд үзүүлдэг сөрөг нөлөөний тухай бичдэг байжээ. Сэтгүүлийг загварын долоо хоногуудаар үнэгүй тараадаг байсан юм.

Шарлоттагийн ажлын туршлагад мөн Их Британийн Independent болон Америкийн Above сэтгүүлүүдийн ерөнхий редакторын албан тушаал байгаа.

Түүний сэтгүүл зүйг сонирхох болсон шалтгаан нь Карл Лагерфельдтэй тодорхой хэмжээнд холбоотой. Учир нь дизайнер түүнд багаас нь уран зохиол, яруу найргийн гайхамшгийг танилцуулсан байдаг.

Грейс Келлигийн ач охин Chanel-ын нүүр царай боллоо. Бид түүний тухай юу мэдэх вэ (фото 5)

Ийнхүү Габриэль Шанель болон Карл Лагерфельд нарын уран зохиолд хайртай сэтгэлийг эргэн дурсах үүднээс Chanel ордны одоогийн бүтээлч захирал Виржини Виар гүнж Шарлотта Казирагитай хамтран "Камбон гудамжин дахь уран зохиолтой болзоо" хэмээх төслийг эхлүүлж, энэхүү төслийнхөө хүрээнд зохиолчид, жүжигчид болон брэндийн хамтрагчдыг нэг дор цуглуулан уншсан номынхоо талаар хэлэлцэх видео контентыг гаргах юм. Уг контентыг Chanel-ийн олон нийтийн сүлжээнүүд болон вебсайт дээрээс үзэх боломжтой.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх