Хайх

Haute Couture загварын долоо хоног гэж юу вэ? Энэ жил хэзээ болох вэ?

Haute Couture загварын долоо хоног гэж юу вэ? Энэ жил хэзээ болох вэ?

Text: Buro.Mongolia


Хувцас, загварын брэндүүд ээлжит haute couture цуглуулгаа танилцуулахаар бэлдэж байна. 2021 оны намар-өвлийн улиралд зориулагдсан haute couture загварын долоо хоног долдугаар сарын 5-8 хооронд зохион байгуулагдах ба томоохон загварын орднуудаас гадна залуу уран бүтээлчид ч мөн оролцох юм.

Эхлээд Haute Couture-ийн түүхээс

Чарльз Фредерик Уорт бол хувь хүнд зориулсан хувцасны үйлчилгээг үзүүлэх хувцасны салоныг нээж загваруудаа улирлаар нь ангилж эхэлсэн анхны загвар зохион бүтээгч юм. Тэрээр энэхүү салоныхаа үүд хаалгыг 1858 онд Парис хотод нээж байсан ба хожим Haute couture загварын ордон болгон өргөжүүлсэн байдаг. Улмаар Уорт 1868 онд "Le Chambre Syndicale de la Haute Couture" буюу одоогийн "Fédération de la Haute Couture et de la Mode" мэргэжлийн дизайнеруудын холбоог байгуулж байжээ. Харин орчин үед загварын орднууд тус холбоонд бүртгүүлэн цуглуулгаа haute couture загварын долоо хоногийн хүрээнд танилцуулдаг уламжлалтай болсон билээ. 

Haute Couture загварын долоо хоног гэж юу вэ? Энэ жил хэзээ болох вэ? (фото 1)

Haute couture намар-өвөл 2021

Энэ жилийн хувьд цар тахлын улмаас тогтсон жишгийн дагуу загварын орднууд цуглуулгаа дижитал болон уламжлалт гэсэн хоёр төрлийн хэлбэрээр танилцуулах болно. Тодруулбал, Dior, Chanel, Jean Paul Gaultier, мөн haute couture загвараас 53 жилийн завсарлага аваад байсан Balenciaga брэнд уламжлалт буюу загварын шоу зохион байгуулах аргаар цуглуулгаа ил болгох гэж байна. Харин Fendi, Maison Margiela болон Schiaparelli нар шинэ загваруудаа бичлэгээр танилцуулах болно.

Мөн онцгой анхаарал хандуулах брэндүүдийн эгнээнд Нюй Йорк хотын Pyer Moss орж байна. Уг брэнд нь энэ жил haute couture цуглуулгын гараагаа тавьж байгаа юм. Pyer Moss-ын үүсгэн байгуулагч, бүтээлч захирлаар Кирби Жин-Реймонд ажилладаг бөгөөд haute couture загварын долоо хоногт оролцож буй анхны Африк-Америк гаралтай дизайнераар тодорч байгаа билээ. Түүнчлэн Jil Sander, Dior, Calvin Klein орднуудад ажиллаж байсан туршлагатай дизайнер Питер Мюлье энэ жил Alaïa Maison брэндийг төлөөлөн цуглуулгаа танилцуулахаар болжээ.

Haute Couture загварын долоо хоног гэж юу вэ? Энэ жил хэзээ болох вэ? (фото 2)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх