Хайх

Ид шидийн өрнөл: DiorEver цүнхнүүд хэрхэн бүтээгддэг вэ

Ид шидийн өрнөл: DiorEver цүнхнүүд хэрхэн бүтээгддэг вэ

Энэ улирлын од

Text: Ө.Тодгэрэл


Dior-ын хамт олон хэрэглэгчдээ баярлуулахаар шийдэж, мөрөөдлийн DiorEver цүнх хэрхэн хийгддэг талаар дэлгэрэнгүй бичлэг нийтлэлээ

Dior ордны хавар-зун 2016 цуглуулгад багтсан шинэхэн DiorEver цүнх энэ улирлын "од" болох төлөвтэй байна. Diorever цүнхний гол онцлог нь түүний хоёр талаараа ашиглагдаж болдог хаалтад оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл цүнхээ өөрийн хэрэглээнд тааруулж нэг бол хаалттай, нэг бол онгорхой чигээр нь барьж болох онцлогтой. Давхар богино бариултай, урд хэсэгтээ хоёр бөөрөнхий товчтой, мөн сүлд хэлбэрийн горхитой энэхүү загвар нь маш олон төрлийн өнгө болон хэлбэрийн сонголттой гарсан байгаа. Түүнчлэн Diorever цүнхэнд нэмэлт урт оосор дагалдаж ирэх болно.

Ид шидийн өрнөл: DiorEver цүнхнүүд хэрхэн бүтээгддэг вэ (фото 1)Ид шидийн өрнөл: DiorEver цүнхнүүд хэрхэн бүтээгддэг вэ (фото 2)Ид шидийн өрнөл: DiorEver цүнхнүүд хэрхэн бүтээгддэг вэ (фото 3)Ид шидийн өрнөл: DiorEver цүнхнүүд хэрхэн бүтээгддэг вэ (фото 4)

Францын загварын ордон хэрэглэгчдээ зориулж DiorEver цүнх хэрхэн бүтдэгийг нэг минут үргэлжлэх бичлэгт багтаажээ. Тэд цүнх нэг бүрийг маш нямбай, гар аргаар урладаг болохыг энэ бичлэгээс үзэх боломжтой.

цааш үзэх