Хайх

Кутюр амны хаалт: Jean Paul Gaultier өөрийн хувилбаруудыг харууллаа

Кутюр амны хаалт: Jean Paul Gaultier өөрийн хувилбаруудыг харууллаа

Бусдаас ялгарсан нь

Text: Buro.Mongolia


Jean Paul Gaultier кутюр ателье Gala сэтгүүлийн санаачилсан The Mask төсөлд зориулан амны хаалтын кутюр хувилбаруудыг харууллаа.

Загварын ордны дизайнерууд бидний өдөр тутмын нэн чухал хэрэглээ болоод буй амны хаалтыг өөрсдийн домогт хэв маягт оруулан, хэрэглээний ямар ч эд зүйл загварлаг байж болдгийг баталлаа. Дэлгэгдсэн загварууд дунд цахилгаанаар чимэглэсэн байкер стилийн маск, эрвээхийний далавч мэт торон хийцтэй маск гээд маш бүтээлч хувилбарууд багтжээ.

Jean Paul Gaultier ордноос гадна уг төсөлд Giuseppe Zanotti болон Alexis Mabille брэндүүд, Boucheron үнэт эдлэлийн ордон, Lolita Lempicka сүрчигний брэнд, модель Инес де ла Фрессанж нар оролцсон байна.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх