Хайх

Карл Лагерфельд интернет дэлгүүр нээнэ

Карл Лагерфельд интернет дэлгүүр нээнэ

Karl.com

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Дизайнер ба түүний хамтрагчид Карлын нэрийн брэндэд зориулсан интернет дэлгүүр нээхээр шийдлээ

Бидний анзаарснаар,  Пьер Бержтэй саяхан үүсгэсэн маргаанаас хойш Карл нэрийнхээ брэнд дээрээ чухалчлан ажиллахаар шийдсэн бололтой. WWD-гийн мэдэгдэж буйгаар, Лагерфельд цахим худалдааны давуу талыг бүрэн ашиглахаар шулууджээ. Энэ жилийн арваннэгдүгээр сараас эхлээд дизайнер өөрийн Karl Lagerfeld брэндийн интернет дэлгүүр нээж, karl.com дээр үйл ажиллагаагаа явуулах гэнэ.

"Karl Lagerfeld Group BV"-гийн гүйцэтгэх захирал Пьер Паоло Риги хэлснээр, брэндийн зохион байгуулагчид маш том төлөвлөгөөтэй байгаа ажээ. "Бид дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах болно. Тодруулбал, уг дэлгүүр 97 оронд хүргэлт хийж, таван хэл дээр ажиллана" гэлээ. Түүнчлэн Карлын шинэ цахим тавцан Yoox, Net-a-porter Group-тэй хамтарч буй талаар Риги WWD-д нэмж хэллээ.

Карл ба түүний хамтрагчид шинэ төслийнхөө нээлтийг тун өвөрмөц маягаар тэмдэглэхээр болжээ. Интернет дэлгүүрийн ажлын гараа Artnet.com дээр явагдах дуудлага худалдаагаар эхэлж, Лагерфельдийн цүнхнүүд ба таталбар зургуудыг зарах юм байна.

 

цааш үзэх