Хайх

Карл Лагерфельдийн киноны гол дүрд Кристен Стюарт тоглолоо

Карл Лагерфельдийн киноны гол дүрд Кристен Стюарт тоглолоо

Габриэль Шанелийн оронд

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Арван хоёрдугаар сарын 1-нд Ромд болж өнгөрөх Chanel Métiers d'Arts загварын шоуд зориулж Карл Лагерфельд богино хэмжээний кино бэлдэж байна

Кристен Стюарт зөвхөн "Харуй Бүрий" киноны гол дүр биш мөн Chanel-ийн бүтээлч захирлын урлагийн тэнгэр гэнэ. Карл Лагерфельд франц загварын ордонд зориулж жилд зургаан цуглуулга бүтээж, зохиолчийн зураг авалт хийж мөн үе үе богино хэмжээний кино гаргадаг билээ.
"Нэгэн удаа ба үүрд" нэртэй энэ удаагийн богино хэмжээний кино нь Габриэль Шанелийн дүрийг гаргахаар сонгон шалгаруулалтад оролцож буй залуухан бөгөөд олон ааштай жүжигчин бүсгүйн тухай өгүүлнэ. "Кинонд Кристен танихын аргагүй харагдана. Та бүгд түүнийг шалгаруулалтын үеэр харах бөгөөд тэр их ууртай байж, найруулагч ба зураглаачтай хэрэлдэж байгаа нь гарна. Тэр муухай ааштай учир хэн ч түүнтэй ажиллахыг хүсэхгүй" хэмээн Лагерфельд ярьлаа.

Жүжгийн зохиол, харилцан яриа ба тайзны хувцсыг Карл Лагерфельд өөрөө найруулж, бүтээсэн бөгөөд жүжигчдийг мөн сонгожээ. Хөгшин Габриэль Шанелийн дүрийг Жеральдин Чаплин, сэтгүүлчийн дүрийг Harper's Bazaar сэтгүүлийн редактор Лаура Браун гаргасан байна.

Жүжгийн нээлт арван хоёрдугаар сарын 1-нд Chanel Métiers d'Arts шоуны үеэр болно.

цааш үзэх