Хайх

Hermès-ийн шинэ хүүхэлдэйн кино – Hippopolis

Морин хотхон

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Hermès-ийн шинэ хүүхэлдэйн кино биднийг ухаалаг морьдтой, өвөрмөц оронд хүргэх болно. Тэдгээр морьд таны төсөөлснөөс ч жижигхэн бас өхөөрдөм болохыг хүүхэлдэйнээс хараарай

2015 оны эхээр дорнын зурхайгаар морин жил дууссан билээ.  Харин Hermès-ийн хамт олон он дуусах дөхсөн үед энэ сэдвийг хүмүүст дахин нэг сануулахаар шийджээ. Учир нь Францын загварын ордон морины тоног, хэрэгсэл анх үйлдвэрлэж эхэлсэн түүхтэй юм. Тиймээс брэндийн хамт олон морийг маш их хайрладаг төдийгүй олон сурталчилгааныхаа зураг авалтад оруулдаг билээ. Харин одоо тэд моринд зориулж хүүхэлдэйн кино хийжээ. Ганцхан минут үргэлжлэх энэхүү бичлэг сүүлийн жилд үзсэн хамгийн өхөөрдөм бүтээлүүдийн нэг болсон харагдана.

цааш үзэх