Хайх

Prada-гийн барьж буй гэнэтийн бэлэг: Намрын цуглуулгын зарим загварууд худалдаанд гарлаа

Prada-гийн барьж буй гэнэтийн бэлэг: Намрын цуглуулгын зарим загварууд худалдаанд гарлаа

Гэхдээ зөвхөн нэг дэлгүүрт

Text: Buro.Mongolia


Зураг:

Нью-Йорк хотын Broadway гудамжинд байрших Prada-гийн дэлгүүрт намар-өвөл 2016 цуглуулгын хувцаснууд борлуулагдаж байна

Загварын ертөнц дахь уламжлалт системийн дагуу намар-өвөл улирлын цуглуулгууд дөнгөж наймдугаар сараас эхлэн борлуулагддаг. Харин Prada-гийн хамт олон шинэ цуглуулгын зарим загваруудыг аль гурван сарын өмнөөс эхлэн худалдаалж байгаа нь тун өгөөмөр үйлдэл болж байна. Энэ нь сүүлийн үед хүчээ авах болсон "see now, buy now" буюу шинэ загварыг танилцуулсан даруйд нь борлуулалтад гаргах давлагааны үр нөлөө юм.

Дэлгүүрт тавигдсан намрын цуглуулгын загваруудыг зөвхөн энэ долоо хоногийн хугацаанд урьдчилж захиалах боломжтой гэнэ. Брэндийн сүүлийн загварын шоун дээр үзэгдсэн хувцаснуудын үнэ одоо албан ёсоор тавигджээ. Тухайлбал өвдөг давсан урттай шаргал өнгийн шуба дээр $25 635 бүхий шошго өлгөөтэй байгаа аж.

Prada-гийн барьж буй гэнэтийн бэлэг: Намрын цуглуулгын зарим загварууд худалдаанд гарлаа (фото 1)

PradaVision хэмээн нэрлэгдсэн энэхүү үйл ажиллагаа нь намрын цуглуулгын урьдчилсан худалдаа явуулахаас гадна мөн энэ жилийн Met Gala үдэшлэгийн нэрэмжит жижиг хэмжээний урлагийн үзэсгэлэн танилцуулсан байна.

Prada-гийн барьж буй гэнэтийн бэлэг: Намрын цуглуулгын зарим загварууд худалдаанд гарлаа (фото 2)Prada-гийн барьж буй гэнэтийн бэлэг: Намрын цуглуулгын зарим загварууд худалдаанд гарлаа (фото 3)Prada-гийн барьж буй гэнэтийн бэлэг: Намрын цуглуулгын зарим загварууд худалдаанд гарлаа (фото 4)

цааш үзэх