Хайх

Prada шинэ цүнх танилцууллаа

Prada шинэ цүнх танилцууллаа

Pionnière ба Cahier

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Prada брэнд намар-өвөл 2016 загварын шоуныхаа үеэр хоёр шинэ цүнх танилцуулсан бөгөөд тэдгээр нь нэн даруй худалдаанд гарчээ

Шинэ улирлын цуглуулгад багтсан Pionnière цүнх нь уламжлалт зэс деталь, гар урлалын нарийн ажиллагаа болон дэгжин өнгөнөөс бүрдсэн байгаа. Цүнхний их бие нь дугуй буюу зөөлөн хэлбэртэй хэдий ч, оосор нь цэргийн ширүүн мэдрэмж төрүүлэх болно. Энэхүү цүнх аялал зугаалгад тун тохиромжтой бололтой.

Харин Saffiano арьсаар хийсэн, боронзон өнгийн элементүүдтэй Cahier цүнхний хувьд гэвэл эртний ном санагдуулам дизайнтай болжээ. Цүнхний бараан өнгийн хэсэг яг л номын нуруу шиг харагдаж, харин түгжээ нь эртний уур амьсгал төрүүлэх болно.

Prada шинэ цүнх танилцууллаа (фото 1)

Энэ оны хоёрдугаар сарын 26-наас эхлэн Pionnière ба Cahier загварууд Prada брэндийн  Милан (Monte Napoleone ба Galleria Vittorio Emanuele), Парис (Avenue Montaigne ба Faubourg Saint-Honoré), Лондон (Old Bond Street ба Sloane Street), Нью-Йорк (Broadway, Madison Avenue ба 5th Avenue) хотууд дахь албан ёсны дэлгүүрүүдээр худалдаалагдах болно.

Prada шинэ цүнх танилцууллаа (фото 2)

 

цааш үзэх