Хайх

Шинэ он угтахад тохиромжтой шилдэг даашинзууд

Шинэ он угтахад тохиромжтой шилдэг даашинзууд

Farfetch.com-ын дагуу

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Ирэх жил аз жаргалтай мөчүүдээр дүүрэн байхыг бэлгэдэж энэ оноо хөгжилтэй үдэшлэгээр үдэх хэрэгтэй. Таны өмссөн даашинз үдэшлэгийн уур амьсгалыг бүрдүүлэх чухал үүрэгтэй тул эртхэн сонголтоо хийгээрэй

2016 он бол дорнын зурхайн дагуу гал бич жил билээ. Тиймээс дүрэлзэж буй галын өнгөтэй даашинзад анхаарлаа хандуулаад үзээрэй. Ерөнхийдөө улаан, цагаан, шар, шаргал, цэнхэр, ногоон, бор ба ягаан гээд бүхий л өнгөнүүд тохиромжтой байна. Мөн элдэв янзын гоёл чимэглэлээс бүү айгаарай. Зугаатай байх тусмаа сайн. Farfetch.com вебсайт бидэнд ямар ч уур амьсгалд зохицох шилдэг хувилбаруудыг санал болгож байна. Дарааллаар нь үзэцгээе.

Шинэ он угтахад тохиромжтой шилдэг даашинзууд (фото 1)

Тачаангуй улаан

Улаан даашинз нь ямар ч үдэшлэгт тохирох, хэзээ ч буруудахгүй сонголт юм. Хүн бүрийн анхаарлыг өөр дээрээ татах нь гарцаагүй. Та хэрвээ туршилт хийхэд хараахан бэлэн бус байвал сонгодог загвараар гоёсон нь дээр. Roberto Cavalli-гийн шал хүрсэн урттай, нэг мөр бүхий оройн даашинз галбир тодотгож, алтан оруулга нь баярын уур амьсгал нэмнэ. Тансаг, сонгодог үдэшлэгт Dolce & Gabbana-гийн богинохон, хөгжилтэй бичиг хэлбэрийн чимэглэлтэй даашинз мөн сайхан зохино.

Эрч хүчээр дүүрэн залуухан бүсгүйчүүдэд Saint Laurent-ын торгон материалтай, торон бүрхүүлтэй, бөөрөнхий хээтэй улаан даашинзыг санал болгож байна. Энэхүү даашинзыг эвтэйхэн угладаг, эсвэл тренд болоод буй "бүдүүлэг" ултай хагас түрийтэй гуталтай хослуулж болно.

Shine by shine

Шинэ жилээ Studio 54-ийн хэв маягаар тэмдэглэхийг хүсэж байна уу? Тэгвэл танд маш их хэмжээний саа хэрэг болно. Хэтрүүлэхээс айх хэрэггүй. Хамгийн гол нь энэхүү гялалзсан тренд нь хавар-зун 2016 загварын тайзуудаар харагдсан тул үдэшлэгт зориулан худалдаж авсан даашинз тань дахин хэрэг болох нь ээ.

Badgley Mischka-гийн ханцуйгүй, алтлаг богино мөн Sonia Rykiel-ийн олон өнгийн гялтгар чимэглэлтэй даашинзууд баярын үдэшлэг дээр тайз дээр гаран бүжиглэх хүслийг тань төрүүлнэ. Харин илүү өвөрмөц зан чанартай, хүмүүсийг гайхшруулах дуртай нэгэнд Haider Ackermann-ы загварыг санал болгох байна. Урдаасаа энгийн даашинз шиг харагдах боловч ард тал нь буруу харуулсан пижак санагдуулна. Энэ даашинзыг өмссөн үед бүх хүний нүд тань дээр тусах нь гарцаагүй.

Pajama party

Шинэ жилийг ихэнх хүмүүс шөнөжингөө гэлтгүй маргааш өдөр нь ч үргэлжлүүлж тэмдэглэдэг шүү дээ. Тэгэхээр пижам хэв маягтай хувцас хамгийн эвтэйхэн сонголт болно. Энэ нь сүүлийн үед улирлаас улирал бүр загварын тайз дээр ноёрхох болсон тренд юм. Alexander McQueen, MM6 Maison Margiela, Rag & Bone эсвэл Dolce & Gabbana-гийн даашинзтай бүжиглэхэд ч тэр, түр дуг хийхэд ч тухтай байна.

Далий муруй

Алдартай бүсгүйчүүд баярын үдэшлэгтээ зориулж тэгш бус даашинз сонгох нь элбэг болжээ. Kenzo-гийн ногоон өнгийн, торгон даашинзыг сонирхоод үзээрэй. Нэг бол Balmain-ын хуниастай загвар нь таны үзэсгэлэнт мөр ба хүзүүг тодотгож, нарийн бэлхүүс ба урт хөлийг гайхуулах болно. Харин дэгжин гранж стильд дуртай нэгэнд Rick Owens-ын өвөрмөц даашинз таалагдах байх.

 

 

 

цааш үзэх