Хайх

Дизайнерууд хайрцгаасаа гарсаар: Зуны улиралд өмсөх өвөрмөц өсгийтэй сандаалууд

Дизайнерууд хайрцгаасаа гарсаар: Зуны улиралд өмсөх өвөрмөц өсгийтэй сандаалууд

Text: Buro.Mongolia


Зураг: Vogue

Загвар зохион бүтээгчдийн бүтээлч санаанууд хувцас, загварын салбарт биеллээ олсоор. Олон төрлийн залгааснууд, сонирхолтой чимэглэлүүдээс эхлээд загварын ордон, брэндүүд өвөрмөц хувцаснуудыг урласаар байна. Үүнийг зуны өсгийтэй сандаалуудаас хамгийн их анзаарч болно. Дизайнерууд энгийн, уламжлалт өсгийтэй гутал урлахаас илүү янз бүрийн геометрийн хэлбэр дүрстэй (пирамид, куб, бөмбөрцөг) авангард хэлбэрийн өсгийтийг хийж байна.

Тухайлбал, үүсгэн байгуулагдаад удаагүй байгаа L'Atelier de Charlotte брэнд цэцгэн хэлбэртэй өсгийтэй сандаалыг гаргасан бол Дуа Липа, Кендалл Женнер, Ким Кардашьян болон Рианнагийн өмсөх дуртай Amina Muaddi брэнд Swarovski шигтгээгээр чимэглэсэн дахин давтагдашгүй өсгийтэй гутлууд дээр мэргэшсэн билээ. Түүнчлэн Jacquemus, Salvatore Ferragamo, Saint Laurent, Givenchy болон бусад олон брэндүүд өндөр өсгийтийн загварыг бүтээх уран сэтгэмжээ идэвхжүүлсээр байна.

Юутай ч эдгээр өсгийтүүд нь таны бүрдүүлсэн төрхийг дараагийн түвшинд авчрах аксесуар болохын сацуу хүн бүрийн анхаарлыг өөртөө төвлөрүүлж чадах гол дүр нь болно хэмээн бид дүгнэж байна.

Дизайнерууд хайрцгаасаа гарсаар: Зуны улиралд өмсөх өвөрмөц өсгийтэй сандаалууд (фото 1)
Sam Edelman
Дизайнерууд хайрцгаасаа гарсаар: Зуны улиралд өмсөх өвөрмөц өсгийтэй сандаалууд (фото 2)
Amina Muaddi
Дизайнерууд хайрцгаасаа гарсаар: Зуны улиралд өмсөх өвөрмөц өсгийтэй сандаалууд (фото 3)
Paloma Barceló
Дизайнерууд хайрцгаасаа гарсаар: Зуны улиралд өмсөх өвөрмөц өсгийтэй сандаалууд (фото 4)
Salvatore Ferragamo
Дизайнерууд хайрцгаасаа гарсаар: Зуны улиралд өмсөх өвөрмөц өсгийтэй сандаалууд (фото 5)
Saint Laurent
Дизайнерууд хайрцгаасаа гарсаар: Зуны улиралд өмсөх өвөрмөц өсгийтэй сандаалууд (фото 6)
Givenchy
Дизайнерууд хайрцгаасаа гарсаар: Зуны улиралд өмсөх өвөрмөц өсгийтэй сандаалууд (фото 7)
«Эконика»
Дизайнерууд хайрцгаасаа гарсаар: Зуны улиралд өмсөх өвөрмөц өсгийтэй сандаалууд (фото 8)
Cult Gaia
Дизайнерууд хайрцгаасаа гарсаар: Зуны улиралд өмсөх өвөрмөц өсгийтэй сандаалууд (фото 9)
Jacquemus
Дизайнерууд хайрцгаасаа гарсаар: Зуны улиралд өмсөх өвөрмөц өсгийтэй сандаалууд (фото 10)
Tom Ford

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх