Хайх

Энгийн атлаа загварлаг хувцаслалтын санааг өгөх @simplicitycity

Энгийн атлаа загварлаг хувцаслалтын санааг өгөх @simplicitycity

Instagram-д заавал дагах хуудас

Text: Buro.Mongolia


Бид улирал бүр дизайнеруудын гаргасан шинэ загвар, чиг хандлагуудтай танилцан, тэдний "зөвлөсний" дагуу хувцасны шүүгээгээ шинэчилдэг билээ. Гэхдээ үүний зэрэгцээ ямар ч үед загварлаг байдлаа үл алдах капсул хувцасны шүүгээг бүрдүүлэх хэрэгтэй байдаг. Тэгвэл тун энгийн атлаа загварлаг харагдах хувцаслалтын санааг өгөх @simplicitycity хуудсыг энэ удаа онцолж байна.

@simplicitycity хуудсыг Никол Райс хэмээх эмэгтэй хөтлөн явуулдаг ба Instagram хуудсандаа 1970-1990 онуудын минимал хэв маяг, байгалийн гоо үзэсгэлэн, сонгодог силуэттэй загваруудыг харуулсан зургуудыг нийтэлдэг. Тэрээр Кэролин Бессетте, Тина Чоу, Жоан Дидион, Жейн Биркин, Сейд, София Коппола зэрэг тухайн үеийн минимал шик стильтэй алдартнууд болон тэр үед гарч байсан загварын сурталчилгаанаас урам зориг аван Instagram хуудсаа хөтөлдөг ба түүний дагагч аль хэдийн 130 мянгад хүрчээ.

"Үргэлж өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг загварын салбарт хэдэн арван жил мөн чанараа хадгалж чадах гоо зүйн мэдрэмжтэй байна гэдэг сайн хэрэг" хэмээн онцолсон ба Lemaire, The Row, Totême, Trademark, Uniqlo зэрэг брэндүүдийг анхааралдаа авахыг зөвлөлөө. Хэрэв та минимал хэв маягтай шүүгээ бүрдүүлэхийг хүсч байвал @simplicitycity хуудсыг дагаарай.

@simplicitycity-гийн шоппинг жагсаалт:

цааш үзэх