Хайх

Юу худалдаж авах вэ: Зуны өдрүүдийн классик төрхийг бүрдүүлэх өргөн брюк өмд

Юу худалдаж авах вэ: Зуны өдрүүдийн классик төрхийг бүрдүүлэх өргөн брюк өмд

Text: Buro.Mongolia


Зураг:

Зуны дулаан өдрүүдэд хотын гудамжаар ажлаа зохицуулан гүйхэд, найз нөхөдтэйгөө сэлгүүцэн алхахад гээд аль ч үед тохиромжтой, классик загвар бол өргөн брюк өмд билээ. Тэр ч бүү хэл ийм төрлийн өмдөн дээр нимгэн намирсан коовт, гоёмсог ээмэг болон бага зэрэг өсгийтэй сандаал өмсөхөд л үдшийн хүлээн авалтад тохиромжтой хээнцэр төрх бүрдчихэж байгаа юм. Ингээд өргөн брюк өмдийг хэрхэн загварчилж болохыг BURO. зөвлөж байна.

Юу худалдаж авах вэ: Зуны өдрүүдийн классик төрхийг бүрдүүлэх өргөн брюк өмд (фото 1)
Юу худалдаж авах вэ: Зуны өдрүүдийн классик төрхийг бүрдүүлэх өргөн брюк өмд (фото 2)

Торгомсог өргөн брюк өмдийг өдөр тутамдаа бэлхүүс тодотгосон захтай цамц, цагаан өнгийн минимал загварын кет болон кеттэй ижил өнгийн гар цүнхтэй хослуулахад л энгийн, тайван хэрнээ цэмцгэр төрх бүрдэх юм.

Юу худалдаж авах вэ: Зуны өдрүүдийн классик төрхийг бүрдүүлэх өргөн брюк өмд (фото 9)
Юу худалдаж авах вэ: Зуны өдрүүдийн классик төрхийг бүрдүүлэх өргөн брюк өмд (фото 10)

Илүү сонирхолтой, анхаарал татсан төрх бүрдүүлэхийг хүсвэл хар эсвэл цагаан өнгөөр дагнан хувцаслаж, гоёмсог ээмэг, өвөрмөц хэлбэрийн гар цүнх, могойн арьс гэх мэт өвөрмөц материалтай сандаал зэрэг деталиудаар хувцаслалтаа чимж болно.

Юу худалдаж авах вэ: Зуны өдрүүдийн классик төрхийг бүрдүүлэх өргөн брюк өмд (фото 16)
Юу худалдаж авах вэ: Зуны өдрүүдийн классик төрхийг бүрдүүлэх өргөн брюк өмд (фото 17)

Харин байгалийн зөөлөн туяануудтай эмэгтэйлэг төрх бүрдүүлэхийн тулд саарал ногоон өнгийн брюк өмд сонгож, өмдтэйгөө уусаж харагдах бор туяатай зүүлт, цүнх, гутал зэрэг аксесуаруудаар төрхөө баяжуулах хэрэгтэй. Өвөрмөц ханцуйтай нимгэн цамц нь төрхөд романтик уур амьсгалыг нэмж өгнө.

цааш үзэх