Хайх

Энэ намрын халуун тренд: Шилний гинж

Энэ намрын халуун тренд: Шилний гинж

Одоо хүртэл аваагүй байгаа бол дараах 10 загварыг анхааралдаа аваарай

Text: Buro.Mongolia


1930-аад онд ноёрхож байсан богемын хэв маяг бүхий гинжтэй шилнүүд эргээд моданд орлоо. Бид сүүлд мөн гинжтэй маск тренд болж буйг мэдээллэснийг та бүгд санаж байгаа биз ээ. Шил, маск зэргийг гинжтэй хэрэглэх нь эд, зүйлсээ хаяж гээхээс сэргийлэх, гарыг чөлөөлөх зэрэг олон давуу талтай маш практикал тренд юм.

Дизайнерууд шилний гинжийг гоёл чимэглэлээс дутахааргүй гоёмсог хийцтэй урлаж байгаа төдийгүй Gucci, Fendi зэрэг брэндүүд өөрсдийн логог байршуулсан тансаг зэрэглэлийн хувилбаруудыг санал болгож байгаа билээ.

Гэхдээ заавал брэндийн гинж авах гэлгүй өөрсдөө ч шүр, алтлаг гинж зэргийг ашиглан гэрийн нөхцөлд DIY гинж хийчхэж болох тул уран сэтгэмжээ ашиглан энэ трендэд нэгдээрэй.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх