Хайх

Instagram тренд: Нэг хөдөлгөөн хийхэд л урагдах гэж буй мэт топ

Instagram тренд: Нэг хөдөлгөөн хийхэд л урагдах гэж буй мэт топ

Зоригтой бүсгүйчүүдэд зориулав

Text: Buro.Mongolia


The Cut сэтгүүлийн редактор Эмилия Петрарка Instagram feed-ээ эргүүлж байхдаа нэгэн загварын тренд давтагдаж байгааг анзаарчээ. Тодруулбал хамгийн эрсдэлтэй газруудаараа цоолбортой, нэг хөдлөхөд л юу юугүй урагдах гэж байгаа мэт, эсвэл угаалгын машинд хийгээд хэдэн размер агшчихсан мэт нэхмэл загварын секси топуудыг Дуа Липагаас эхлээд өөр олон инфлюэнсерүүд, блогерууд өмсөх болсон байна.

Ийм төрлийн загваруудыг Nensi Dojaka, Ottolinger, Charlotte Knowles, Martine Rose болон Rui Zhou гэх төдийлөн олонд танигдаж амжаагүй байгаа жижиг брэндүүд санал болгодог бөгөөд Дуа Липагийн хувьд Rui Zhou-гаас сонголтоо хийх дуртай төдийгүй саяхан тус брэндийн боди загварыг өмсөн Forbes сэтгүүлийн нүүрэнд гарчээ.

Бодоод үзвэл уг тренд нь мэдээж хэрэг карантинтай холбоотой. Хөл хорионд хэтэрхий удаан байсны улмаас бид биед эвтэйхэн хувцас өмсөхийг хүсэх атлаа үүний хажуугаар мөн нэгэн хэвийн өдөр тутмын уйтгартай хувцаснуудаас залхаж этгээд загвар турших сонирхолтой байгаа билээ. Харин энэхүү нэхмэл топууд н эдгээр хоёр хүслийг нэгэн зэрэг биелүүлэх чадвартай тренд болоод байгаа юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх