Хайх

Загварын блогеруудын дурлаж буй шинэ тренд: Романтик хэв маягтай зах

Загварын блогеруудын дурлаж буй шинэ тренд: Романтик хэв маягтай зах

Хаврын шоппинг жагсаалтдаа нэмээрэй

Text: Buro.Mongolia


Леандра Медин, Перниль Тейсбек зэрэг алдарт блогерууд яг одоо нэгэн загварт дурлаад байна. Тэр нь том захтай хувцас юм. Тоглоомон хүүхэлдэйд зориулсан гэмээр том захтай загвар нь хэдий романтик уур амьсгалтай ч жийнс, брюк, карго өмд гээд ямар ч загвартай зохицдог давуу талтай. Энэхүү тренд нь мөн загварын долоо хоногийн зочдын дунд, street style сурвалжилгуудад хэд хэдэн удаа үзэгдсэн байгаа. Тодруулбал Камиль Шарье, Наташа Гольденберг нар цагаан захтай ноосон цамцыг брюк өмдтэй хослуулж, мөн цэцгэн хээтэй захтай даашинз сонгон винтэж төрх бүрдүүлсэн байлаа. Тэгэхээр энэ хаврын шоппинг жагсаалтдаа романтик захтай цамц эсвэл даашинзыг заавал нэмээрэй.

Загварын блогеруудын дурлаж буй шинэ тренд: Романтик хэв маягтай зах (фото 1)

Загварын блогеруудын дурлаж буй шинэ тренд: Романтик хэв маягтай зах (фото 2)

Загварын блогеруудын дурлаж буй шинэ тренд: Романтик хэв маягтай зах (фото 3)

 

цааш үзэх