Хайх

Mugler брэнд загвар өмсөгч Белла Хадидын 3D аватарыг бүтээжээ

Mugler брэнд загвар өмсөгч Белла Хадидын 3D аватарыг бүтээжээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Саяхан болж өндөрлөсөн 2021 оны хавар зуны загварын шоунууд бүгд л өөрсдийн гэсэн онцлогтой, сонирхолтой байдлаар болж өнгөрлөө. Тахлаас шалтгаалан загвар зохион бүтээгчид бүтээлч сэтгэлгээгээ ашиглан урьд өмнө нь бидний харж байгаагүй өвөрмөц шийдлээр загварын шоунуудаа хийж байсан юм.

Үүний нэгэн тод жишээ бол Mugler брэндийн загварын шоу байлаа. Тодруулбал тэд брэндийн урлагийн тэнгэр болсон загвар өмсөгч Белла Хадидын 3D дижитал хувилбарыг бүтээжээ. Белла цар тахлын улмаас Парист болох брэндийн загварын шоунд оролцож чадахааргүй болсон тул брэндийн бүтээлч захирал Кейси Кадваладер загварын шоуны оронд загварын бичлэг хийхээр шийдсэн байна. Тэрээр Беллагийн нүүр болон биеийн бүх хэсгийг скан хийж, олон өнцгөөс зургийг нь авснаар 3D аватарыг бүтээжээ.

Mugler брэнд загвар өмсөгч Белла Хадидын 3D аватарыг бүтээжээ (фото 1)

Мөн Беллагийн 3D хувилбарт шинэ коллекцийнхоо загваруудаас өмсүүлээд зогсохгүй түүнийг далавчтай кентавр буюу морин биетэй хүн болгон Парисын Palais Garnier дээгүүр нисгэсэн байна. Түүнчлэн бусад моделиудын байшингийн дээвэр дээр алхаж буй, мөн шөнийн хотын гудамжаар машинаар зугаалж буй бичлэгүүдийг оруулж өгсөн нь төслийг бүр ч илүү сонирхолтой, бүтээлч болгожээ. Загвар зохион бүтээгч Кейси Кадваладер хэлэхдээ “Энэ удаагийн загварын бичлэгийг хийхэд маш сонирхолтой байсан төдийгүй ирэх оны шоугаа ч мөн иймэрхүү байдлаар хийж магадгүй” хэмээн ярьсан байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх