Хайх

Дэлхийн шилдэг зургаан барилга тодорлоо

Дэлхийн шилдэг зургаан барилга тодорлоо

RIBA International Prize

Text: Buro.Mongolia


Зураг:

Их Британийн хатан хааны архитектурын институтын шагнал гардуулах ёслолоос тодорсон шилдэг зургаан барилга

Энэхүү тэмцээнд нийт 20 орны, сүүлийн гурван жилд баригдсан 30 барилга оролцжээ. Ричард Рожерсоор ахлуулсан шүүгчдийн баг барилга бүрийг өөрсдийн биеэр очиж дүгнэсэн бөгөөд эдгээрээс зургаан барилгыг эцсийн шатанд шалгаруулсан байна.

Энэхүү барилгуудын дунд Заха Хадидын маш том төсөл мөн Умард туйлын бүсээс 100 км зайд байрлах Лондонгийн DRDH студийн бүтээсэн концертын танхим багтжээ. Тэмцээний шүүгчид эцсийн шатанд үлдсэн барилгууд дээр дахин нэг удаа очиж үзэх бөгөөд арваннэгдүгээр сарын 24-нд энэхүү архитектурын тэмцээний гол ялагчийг тодруулах болно.

Их Британийн хатан хааны архитектурын институтын ерөнхийлөгч Жейн Дунканы хэлснээр олон улсын RIBA шагнал нь дэлхийн шилдэг шинэ архитектурын бүтээлүүдтэй танилцах зорилготой гэнэ. "Энэ шагнал бол тухайн архитекторын ур чадвар, түүний үзэл баримтлал болон архитектурын байгууламжаар дамжуулж нийгэмд хүргэж буй ач тусыг нь үнэлж байгаа хэрэг юм" гэж Жейн хэлжээ.

Дэлхийн шилдэг зургаан барилга тодорлоо (фото 1)Дэлхийн шилдэг зургаан барилга тодорлоо (фото 2)Дэлхийн шилдэг зургаан барилга тодорлоо (фото 3)Дэлхийн шилдэг зургаан барилга тодорлоо (фото 4)Дэлхийн шилдэг зургаан барилга тодорлоо (фото 5)Дэлхийн шилдэг зургаан барилга тодорлоо (фото 6)

цааш үзэх