Хайх

Португалын уулын орой дээр \"Жалам Хар\" бүжгийг толилуулсан нэгэн гайхалтай хурим

Португалын уулын орой дээр "Жалам Хар" бүжгийг толилуулсан нэгэн гайхалтай хурим

Доминик Жүүрис, Төмөрийн Дарима нарын онцгой өдөр

Text: Ө.Тодгэрэл


Дэлхийн хоёр өөр өнцөгт төрж өссөн ч хувь заяаны эрхээр учирсан Төмөрийн Дарима болон Доминик Жүүрис нарын хайрын түүхийг сонсоход дэлхий хичнээн жижигхэн, хүний амьдрал хичнээн баялаг болохыг ойлгоно. Монголд төрж өсөөд Пенсильванийн их сургуулийн Wharton хэмээх гарамгай Ivy League бизнесийн сургуулийг дүүргэсэн Дарима төгссөнийхөө дараа Goldman Sachs хөрөнгө оруулалтын банкинд ажилд орсон анхны монгол хүнээр тодрон карьерээ хөгжүүлж явах үедээ Доминиктэй ажлын шугамаар анх танилцаж байжээ. Тухайн үед ирээдүйд амьдралаа холбоно хэмээн бодоо ч үгүй явсан тэд үүнээс долоон жилийн дараа Лондонгийн гудамжинд санамсаргүй байдлаар тааралдсанаар хайрын түүхээ эхлүүлсэн байдаг. "Тэр үед ‘Хамт өдрийн хоол идэх үү?’ хэмээн асуухад нь их сандарч билээ. Бие биенээ таньдаг болсон цагаас хойш урт хугацаа өнгөрч, олон зүйл өөрчлөгдсөн болохоор тэгсэн байх. Хоолныхоо үер бид зогсолтгүй яриа өрнүүлж, тэр л үед ижил сонирхолтой болохоо олж мэдсэн. Би чөлөөт цагаараа морь унадаг, Доминик поло спортоор хичээллэдэг. Хэн хэн нь уран зураг, урлагт дуртай. Мөн Доминик Бельги гаралтай тул хоёулаа хаана ч явсан жижиг орны төлөөлөл байсаар ирсэн гээд бид хоёрт хоорондоо төстэй зүйлүүд элбэг байсан" хэмээн сүйт бүсгүй маань дурссан юм.

Хамгийн сонирхолтой нь Дарима ийнхүү Доминиктэй гудамжинд тааралдахаасаа өмнө Португалд нэг жил амьдраад ирсэн бөгөөд Португалаас нүүхдээ яг л ирээдүйг харсан мэт буцаж заавал ирэх амлалтыг өгч байжээ. “Португалаас явах болоход, тэнд танилцаж дотноссон гэр бүл шиг найзууд маань намайг ‘Заавал эргэж ирээрэй’ гэж ахин дахин захисан. Тэгэхэд нь би ‘Санаа зоволтгүй ээ! Би энд эргэж ирж хуримаа хийнэ ээ’ гээд нөхөртэйгөө танилцаа ч үгүй атлаа тоглоод хэлж байсан маань ингээд биеллээ оллоо” хэмээн тэрээр хуримын зочдодоо тайлбарласан байдаг. Мөн португалчууд яг л монголчууд шиг даруу төлөв, найрсаг хүмүүс болохыг онцлон, тэнд амьдралынхаа нэгэн сайхан жилийг өнгөрүүлснээ тодотгосон билээ. Үүнээс гадна Доминикийн ээж Португал гаралтай язгууртан хүн учир хэн хэнийх нь хувьд дэлхий дээрх тэр олон газар дундаас яг л энэ цэгийг сонгосон нь их учиртай.

Португалын уулын орой дээр "Жалам Хар" бүжгийг толилуулсан нэгэн гайхалтай хурим (фото 1)

Ингээд 2020 оны хоёрдугаар сарын 29-нд Дарима болон Доминик нарын хурим байгалийн сайхнаараа гайхагдам Португал улсын Синтра хотод байрших Сетеаис ордонд зохион байгуулагдаж, гэр бүлийнхэн болон найз нөхөд нь Монгол, Сингапур, Герман, Англи, АНУ зэрэг орон орноос хүрэлцэн ирж, хуримлагч хосуудын өв, соёл шингэсэн нэгэн төгөлдөр сайхан ёслол болж өнгөрчээ. Учрах ёстой хүмүүс учирч, уулзах ёстой хүмүүс уулздаг нь газрын хол байтугай амьдралын ямар ч нөхцөл байдлаас үл хамаардаг гэдгийг энэ хосын түүхийг сонсох үед дахин нэг удаа санах шиг.

Сетеаис ордны хувьд 1783-1787 онуудад баригдсан, ЮНЕСКО-гийн Дэлхийн Өвд бүртгэгдсэн онцгой, тансаг түүхэн ордон юм. Серра де Синтра нурууны орой дээр байрласан энэхүү неоклассик архитектуртай ордноос Синтра хотын алсын бараа, хөдөө нутгийн байгаль бүхэлдээ харагддаг төдийгүй бүх талаасаа өргөн уудам цэцэрлэгт хүрээлэнгүүд, сүрлэг том жимсний модоор хүрээлэгдсэн байдаг нь орчин тойрны дүр зураглалыг нүд салгахын аргагүй болгодог билээ. Энэ ч утгаараа хосууд өөрсдийн нандин холбоогоо бэлгэдэж гайхамшигт түүх, байгалийн үзэсгэлэн цогцолсон ордонд хуримын ёслолоо зохион байгуулахаар сонгосон ажээ.

Португалын уулын орой дээр "Жалам Хар" бүжгийг толилуулсан нэгэн гайхалтай хурим (фото 3)
Португалын уулын орой дээр "Жалам Хар" бүжгийг толилуулсан нэгэн гайхалтай хурим (фото 4)

Португалд очин хуримын ёслолынхоо байршлыг сонгохдоо энэ газрыг хараад "Монголчууд маань хаана ч очсон байгаль эхдээ хүндэтгэл үзүүлэн сайн сайхныг бэлэгшээх үүднээс хамгийн өндөр уулын орой дээр гардаг. Бид хоёрын хувьд ч энэ нь сайхан бэлгэшээл болно" хэмээн нөхөртөө тайлбарлаж байсан Даримагийн хувьд Монголын соёл, өв уламжлал үлэмж ач холбогдолтой болох нь харагдана.

Хуримын ёслолын үеэр үндэсний дээлээрээ гоёсон монгол бүжигчид морин төвөргөөн, монгол эрийн хийморь, тал нутгийн салхи гээд сайхан бүхнийг мэдрүүлсэн “Жалам Хар” бүжгээр зочдыг гайхшруулснаас гадна хөөмий болон морин хуур эгшиглүүлж, уран нугаралт үзүүлэн, нийт дөрвөн ч удаа хувцсаа сольсон үзүүлбэр бэлдэж үндэснийхээ өв соёлыг дээдэлсэн нь хосуудын хувь д ч, цугласан зочдын хувьд ч оргил мөч байжээ.

“Хурим болохоос өмнө нь нутагтаа ирээд ээжтэйгээ Чойжин ламын сүмийн хажууд кофе уучихаад, алхаж явахдаа энэ чуулгын үзүүлбэрийг санамсаргүй хараад тэднийг Европ руу хуримандаа урьж авчирмаар санагдсан. Бид "Цагаан Лавай Чуулга" хэмээх арван хүнээс бүрдсэн авьяаслаг ансамблийг Португалд авчрахын тулд визанаас эхлээд нэлээдгүй ажил болсон ч, тэд хуримыг чимэх хамгийн эрхэм хүмүүс байсан тул бүтээхийн төлөө шаргуу хөөцөлдсөн. Бид Монгол соёл, өв уламжлалыг гайхан биширч дэмжсээр ирсэн. Хэдийгээр алс холын Атлантын далайн эрэг дээр хурим болсон ч Монгол хүний хурим гэдэг утгаараа Монголынхоо урлагийн гайхамшгийг олон орны зочдынхоо өмнө толилуулж, тэд маань ч маш хүндэтгэлтэй, бишрэн хүлээн авсанд өөрийн эрхгүй бахархаж билээ" хэмээн Дарима дурсаж, чуулгын хамт олон хичнээн чадварлаг, зохион байгуулалттай, хөдөлмөрч болохыг ахин дахин магтаж байлаа.

Сүйт бүгүй орж ирэх мөчид хүн бүрийн нүдэнд үзэсгэлэнтэй, сүр жавхлантай монгол бүсгүй туссан нь толгойн чимэглэлээс гадна хөх тэнгэрийг маань магтан дуулсан цэнхэр өнгөтэй, үүл мэт хөнгөн шифон материалтай нөмрөг байсан юм. Дизайныг нь сүйт бүсгүй өөрөө гаргаж, гүйцэтгэлийг нь “Хайрын Хурим” брэндийн дизайнер Ууганцэцэг урлан хийж өгчээ. Сүйт бүсгүйгээс гадна түүний гэр бүлийн гишүүд цэнхэр өнгийн зангиа, туфли зэргээр гоёсон бөгөөд үүгээрээ хүний газарт ч Монгол соёлоороо бахархан, хүндэтгэл үзүүлсэн нь энэ.

Португалын уулын орой дээр "Жалам Хар" бүжгийг толилуулсан нэгэн гайхалтай хурим (фото 10)

Үндсэн даашинзын хувьд энгэрээс эхлээд хормой хүртэл ташуу хуниралдсан детальтай, нэг мөр бүхий эсгүүртэй Австралийн алдарт дизайнер Toni Maticevski-гийн бүтээл байсан бөгөөд Дарима даашинз болоод нөмрөгөө илүү тодотгохын тулд гоёл чимэглэлээ энгийн байлгаж зөвхөн хатгадаг сувдан ээмэг зүүн, үсээ хэт хичээгээгүй байдлаар хөнгөн шуусан байлаа. Aquazzura брэндээс сонгосон сандаал бас хэт анхаарал татахаар биш цэмцгэр дизайнтай, болор шигтгээнүүд бүхий чамин хийцтэй байсан нь бүхэлдээ сүйт бүсгүйн байгалийн гоо үзэсгэлэнг харуулсан, эмэгтэйлэг бөгөөд зөөлөн төрхийг бий болгожээ.

Ийнхүү сүйт бүсгүй болон сүйт хархүү хоёр ойр дотнынхныхоо өмнө зогсон албан ёсоор амьдралаа холбох гэж буй тэр мөчид тэдний гэрлэх ёслолыг гүйцэлдүүлэхээр Англиас уригдан ирсэн хүндэт санваартан Эцэг Жеймс Пауэр “Гэрлэлт гэдэг бол өөр соёл уламжлал, шашин шүтлэг, ижил төсгүй байдлаас үл хамааран бие биенээ хүндлэн, нэг нэгэндээ уусахыг хэлнэ” хэмээн хамгийн нандин, үнэн үгсийг сануулж, хосууд төдийгүй тэнд цугласан бүх хүнийг нэгэн гэр бүл мэт мэдрүүлж, нэгтгэсэн билээ.

Португалын уулын орой дээр "Жалам Хар" бүжгийг толилуулсан нэгэн гайхалтай хурим (фото 11)
Португалын уулын орой дээр "Жалам Хар" бүжгийг толилуулсан нэгэн гайхалтай хурим (фото 12)
Португалын уулын орой дээр "Жалам Хар" бүжгийг толилуулсан нэгэн гайхалтай хурим (фото 13)
Португалын уулын орой дээр "Жалам Хар" бүжгийг толилуулсан нэгэн гайхалтай хурим (фото 21)
Португалын уулын орой дээр "Жалам Хар" бүжгийг толилуулсан нэгэн гайхалтай хурим (фото 22)
Португалын уулын орой дээр "Жалам Хар" бүжгийг толилуулсан нэгэн гайхалтай хурим (фото 23)
Португалын уулын орой дээр "Жалам Хар" бүжгийг толилуулсан нэгэн гайхалтай хурим (фото 24)
Португалын уулын орой дээр "Жалам Хар" бүжгийг толилуулсан нэгэн гайхалтай хурим (фото 25)
Португалын уулын орой дээр "Жалам Хар" бүжгийг толилуулсан нэгэн гайхалтай хурим (фото 26)
Португалын уулын орой дээр "Жалам Хар" бүжгийг толилуулсан нэгэн гайхалтай хурим (фото 27)
Португалын уулын орой дээр "Жалам Хар" бүжгийг толилуулсан нэгэн гайхалтай хурим (фото 28)

Харин ёслолын дараа хосууд Европ уламжлалын дагуу бялуугаа зүсэж, Дарима цагаан цээнэ цэцэгстэй баглаагаа шидэж, удалгүй хуримын даашинзаа Giuseppe di Morabito дизайнерын хослолоор солин гарч ирснээр өөрийн бэлдсэн DJ сет дээр зочдын хамт инээд хөөр, баяр баясал, аз жаргалын нулимсаар дүүрэн гал бадраасан үдшийг өнгөрүүлсэн юм. “Дууссан хойно ч бүгд дахиад дуу тавихыг хүссээр л байсан. Цугласан хүмүүс, уур амьсгал гээд хором мөч бүрийг хэзээ ч мартахгүй”.

Португалын уулын орой дээр "Жалам Хар" бүжгийг толилуулсан нэгэн гайхалтай хурим (фото 35)

Сэтгэгдэл бичих

цааш үзэх