Хайх

Дизайнерууд Жеймс Бондын тухай номноос сэдэвлэн хоол бүтээлээ

Дизайнерууд Жеймс Бондын тухай номноос сэдэвлэн хоол бүтээлээ

Тагнуулчийн хоол

Text: Б.Амина


Зураг:

Дизайнер Генри Харгрейвз болон хоолны стилист Шарлотта нарын бүтээл

Ян Флеминг 1960-аад оноос эхлэн Жеймс Бондын тухай алдарт бүтээлүүдээ бичиж эхэлсэн. Тэр үеийн дайны дараах нийгэмд түүний номонд гардаг тагнуулчийн аюултай амьдрал болон богем хүмүүсийн тансаг ахуйг дүрслэн бичсэн нь онцгой чамин зүйл байлаа. Бондын тухай номонд гол дүрийн баатар дэлхийг аврахын тулд очдог онцгой газрууд, сайхан бүсгүйчүүд болон мэдээж хамгийн тансаг хоолнуудыг дүрслэн бичсэн нь олон хүний хорхойг хүргэсэн биз ээ. Тэгвэл дизайнер Генри Харгрейвз болон хоолны стилист Шарлотта Омне нар Бондын кинонд зөвхөн аюултай ажиллагаа, түүнтэй хайр дурлалын харилцаатай бүсгүйчүүдийн талаар гардаг хэмээн үзэж, номонд гардаг ховор хоолнуудын зургийг авахаар шийджээ. Тэд гэрэл зургийн цомогт "Dying to eat" гэсэн егөөдсөн нэр өгсөн бөгөөд зураг бүр нь номноос иш татсан тайлбартай гарсан байна.

Дизайнерууд Жеймс Бондын тухай номноос сэдэвлэн хоол бүтээлээ (фото 1)

Дизайнерууд Жеймс Бондын тухай номноос сэдэвлэн хоол бүтээлээ (фото 2)

Дизайнерууд Жеймс Бондын тухай номноос сэдэвлэн хоол бүтээлээ (фото 3)

 

цааш үзэх