Хайх

Э.Содномпилжээ \"Токио-2020\" паралимпын наадмаас алтан медаль хүртлээ

Э.Содномпилжээ "Токио-2020" паралимпын наадмаас алтан медаль хүртлээ

Бид бүгдийн бахархал

Text: Buro.Mongolia


МУГТ Энхбаярын Содномпилжээ өнөөдөр буюу наймдугаар сарын 30-нд “Токио-2020” зуны паралимпын XVI наадмын хүндийн өргөлтийн тэмцээний 107кг жинд бяр чадлаа амжилттай сорьж, алтан медаль гардан авлаа. Үүгээр ч зогсохгүй тамирчин маань 245кг өргөж, паралимпын рекордыг шинэчлэн тогтоосноор Токио хотын тэнгэрт Монгол улсын төрийн дуулал эгшиглэж, ард иргэд баярын нулимс урсгаж байна.

Тэрээр “Энэхүү медалиа эх орон, төр засаг, ард түмэн, гэр бүл, найз нөхөд, багийн хамт олондоо зориулж байна. Ээж минь та энэ медалийг авах эрхтэй хүн билээ. Ээж минь та ямар их баярлаж байгаа болоо” хэмээн цахим хуудсаараа дамжуулан хуваалцжээ.

Эргэн сануулахад, Э.Содномпилжээ 2016 онд Рио дэ Жанейро хотод болж өнгөрсөн паралимпын наадамд 210кг өргөснөөр хүрэл медаль хүртэж, улс орныхоо далбааг тэнгэрт мандуулж байсан билээ. Мөн 2018 онд Азийн пара наадмаас алтан медаль хүртэж, 2019 оны дэлхийн аваргаар 247кг өргөж дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоож байсан чадварлаг тамирчин юм.

Монголын ард түмэн танаар бахархаж байна. Мөн бүх тамирчдадаа талархаж байна. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх