Хайх

Энгийн иргэдээс бүрдсэн анхны сансрын нислэг хийгдэх гэж байна

Энгийн иргэдээс бүрдсэн анхны сансрын нислэг хийгдэх гэж байна

Улаанбаатарын цагаар 23:17-д

Text: Buro.Mongolia


Америкийн Axiom Space компани өнөө шөнө Кеннедийн нэрэмжит сансрын төвөөс Улаанбаатарын цагаар 23:17-д анхны энгийн иргэдээс бүрдсэн бүрэлдэхүүнтэй Олон улсын Сансрын Станц руу нислэг үйлдэхээр төлөвлөөд байна. Сансрын нислэгүүд энгийн иргэдийг тээвэрлэхдээ үргэлж засгийн газрын буюу NASA-гийн нисгэгчтэй нисдэг байсан бол энэ удаагийн Axiom Mission 1 (AX-1) нислэгийн бүрэлдэхүүн NASA-д ажилладаг байсан испани гаралтай америк нисгэгч Майкл Лопез Алегриагаар удирдуулах ба нисгэгчээр америк тэрбумтан Ларри Коннор, нислэгийн мэргэжилтнээр канад бизнесмен Марк Пэти, израил нисгэгч Эйтан Стиббэ нар байгаа юм байна.

Энгийн иргэдээс бүрдсэн анхны сансрын нислэг хийгдэх гэж байна (фото 1)

Нийтдээ найман өдрийн турш үргэлжлэхээр төлөвлөгдсөн уг нислэгт Элон Маскийн SpaceX компанийн бүтээсэн Falcon 9 Block 5 загварын пуужинг ашиглах ба Олон улсын Сансрын Станцад олон төрлийн судалгаа хийхээр төлөвлөжээ. The New York Times-ийн мэдээлснээр хөлгийн ахмадаас бусад суудлууд тус бүр 55 сая ам.долларын үнэтэй гэнэ.

Axiom Space компани дараагийн нислэгээ 2023 оны эхээр мөн ижил тооны бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулах ажээ. Тэд цаашдаа 2024 он гэхэд хувийн санхүүжилттэй хамгийн анхны сансрын станцыг байгуулахаар төлөвлөөд байгаа юм.

Энгийн иргэдээс бүрдсэн анхны сансрын нислэг хийгдэх гэж байна (фото 2)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх