Хайх

IKEA өөрсдийн алдарт бөөрөнхий махны үнэртэй лаа гаргалаа

IKEA өөрсдийн алдарт бөөрөнхий махны үнэртэй лаа гаргалаа

IKEA брэндийн нэгэн хачирхалтай үнэртэй шинэ лаа

Text: Buro.Mongolia


Дэлхийн өнцөг бүрт танигдсан Шведийн тавилга, гэр ахуйн барааны IKEA брэнд үндэснийхээ уламжлалт хоол болох бөөрөнхий махны үнэртэй “Huvudroll” гэх лааг бүтээжээ. Тэд "IKEA Family" хөтөлбөрийнхөө арван жилийн ойг тохиолдуулан хязгаарлагдмал тоо бүхий “Store in a Box” нэртэй иж бүрдэл багцыг гаргаж байгаа бөгөөд лаа нь тус багцын гол бүтээгдэхүүн байх юм. Брэндийн бэлгэ тэмдэг болсон бөөрөнхий махны үнэртэй лаанаас гадна багцад өөр ямар бүтээгдэхүүнүүд орох нь одоогоор тодорхойгүй байгаа ч брэндийн зүгээс хэрэглэгчдэдээ гэртээ IKEA-гийн уур амьсгалыг бүрдүүлэх боломжийг олгох зорилгын дагуу багцыг бүрдүүлсэн болохыг онцолжээ.  

“Store in a Box” багцыг худалдаалахгүй бөгөөд зөвхөн IKEA Family хөтөлбөрт бүртгүүлж, компанийн вебсайтад наймдугаар сарын 22 хүртэл хүсэлтээ явуулснаар хожих боломжтой юм. Мөн одоогоор сугалаа зөвхөн АНУ-д явагдаж байгаа ч цаашид тус хөтөлбөр бусад улс орнуудад өрнөх өндөр магадлалтай байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх