Хайх

Native Union: iPhone-ы минимал дизайнтай цэнэглэгч суурь

Native Union: iPhone-ы минимал дизайнтай цэнэглэгч суурь

Металл болон чулуу

Text: Б.Амина


Зураг:

iPhone, iPad, Apple Watch зэрэг төхөөрөмжүүдэд зориулан Native Union-ы дизайнерууд маш энгийн хэрнээ гоёмсог цэнэглэгч суурь бүтээжээ

Металл, чулуу болон мод зэрэг материал ашиглан гар утасны өвөрмөц дизайн бүхий дагалдах хэрэгсэл бүтээдэг Native Union-ы дизайнерууд энэ удаад Apple-ын гар утас, таблет, цаг зэргийн цэнэглэгч суурь гаргасан байна. Тэд iPhone-ы үндсэн гурван өнгөнд тохируулан цэнэглэгчний өнгийг мөн л гурван сонголттойгоор бүтээжээ. Тэгш өнцөгт хэлбэртэй чулуун суурь дээр металл ашиглан гар утас, таблетын тогтох налууг хийсэн нь илүү дутуу зүйлгүй маш энгийн, минимал дизайнтай болсон байна.

Native Union: iPhone-ы минимал дизайнтай цэнэглэгч суурь (фото 1)

Мөн Native Union Apple Watch-ийн цэнэглэгчийг дээрхтэй ижил дизайнтай гаргасан нь ажлын ширээг чимэх, өдөр тутмын хамгийн хэрэгцээт бүтээгдэхүүн болжээ.

Native Union: iPhone-ы минимал дизайнтай цэнэглэгч суурь (фото 2)

 

цааш үзэх