Хайх

YouTube-ээс үүсэлтэй мод тарих #teamtrees хөдөлгөөнд алдартнууд нэгдэж байна

YouTube-ээс үүсэлтэй мод тарих #teamtrees хөдөлгөөнд алдартнууд нэгдэж байна

Та ч мөн нэгдэх боломжтой

Text: О.Нандий


Зураг:

Олон төрлийн жанраар видео хийдэг YouTube контент бүтээгчид #TeamTrees хөдөлгөөнд нэгдэж байна. Энэхүү хөдөлгөөн нь MrBeast хэмээх контент бүтээгч Жимми Доналдсоны санаачилгаар үүссэн бөгөөд тэрээр Youtube тавцанд 20 сая дагагчтай болсноо тэмдэглэн 20 сая мод тарих зорилтыг тавьжээ.

Team Trees хөдөлгөөний зорилго

MrBeast анх энэхүү хөдөлгөөндөө бусдыг уриалан хоёр хоногийн дотор 1,500 мод тарья гэх санаачилгыг олон нийтийн сүлжээнүүдээр нийтэлж байсан ч удалгүй олны анхаарлыг татаж чадсанаар Arbor Day сантай хамтран ажиллахаар болсон байна. Arbor Day нь мод тарих ажилд зориулагдсан дэлхийн хамгийн том ашгийн бус байгууллага юм.

Жимми Доналдсон Arbor Day сантай хамтран #teamtrees вебсайтыг үүсгэн байгуулж, өөрийн фэнүүдээс таригдах мод бүрт зориулж $1 хандив өгөхийг хүссэн байна. Харин вебсайт үүсгэн байгуулагдсанаас хойш 24 цагийн дотор YouTube хэрэглэгчид нийт 100,000 ам.доллар хандивлажээ.

Arbor Day сангийн эрхэм зорилго бол "хүмүүсийг мод тарих, ургуулах, хамгаалахад урам зориг өгөх" гэдгийг тус байгууллагын маркетингийн холбооны ерөнхийлөгч Вуди Нелсон хэлсэн юм.

YouTube-ээс үүсэлтэй мод тарих #teamtrees хөдөлгөөнд алдартнууд нэгдэж байна (фото 1)

2019 оны аравдугаар сарын 30-ний байдлаар бизнес эрхлэгч Элон Маск, YouTube-ийн гүйцэтгэх захирал Сюзан Войчичи, Twitter-ийн гүйцэтгэх захирал Жек Дорси, DJ болон дуу бичлэгийн продюсер Алан Уокер нар энэхүү мод тарих аянд $1,000,000; $200,000; $150,000; $100,000 тус тус хандивлажээ. Харин хамгийн өндөр хэмжээний хандив өгсөн хүн нь Shopify цахим худалдааны компанийн гүйцэтгэх захирал Тоби Лутке бөгөөд тэрээр $1,000.001 хандивласан юм.

#teamtrees хөдөлгөөний хүрээнд одоогийн байдлаар 14,885,626 мод таригдсан бөгөөд хөдөлгөөний үүсгэн байгуулагчид 2020 оны нэгдүгээр сарын 1 гэхэд дэлхийн өнцөг булан бүрд нийт 20 сая мод тарих зорилготой байгаа юм. Уг аяны талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

цааш үзэх