Хайх

Жүжигчин Пак Со Жун \"The Marvels\" кинонд дүр бүтээж магадгүй

Жүжигчин Пак Со Жун "The Marvels" кинонд дүр бүтээж магадгүй

"Parasite"-ын од Холливүүдийн хаалгыг татлаа

Text: Buro.Mongolia


2022 онд гарахаар төлөвлөж буй супер баатруудын "The Marvels" кинонд Оскарын "шилдэг кино" шагналыг хүртсэн "Parasite" кинонд дүр бүтээж, Netflix тавцангийн "Itaewon Class" цувралаараа алдаршсан жүжигчин Пак Со Жун тоглож болзошгүйг дэлхийн хэвлэл мэдээллийн тавцангууд сурвалжилж байна. Албан ёсны эх сурвалжууд энэ талаар мэдэгдэл хийгээгүй байгаа хэдий ч Starnews Korea вебсайтын мэдээллэж буйгаар жүжигчин киноны зураг авалтад оролцохоор энэ оны сүүлээр Америк улсыг зорих гэнэ. Хэрэв эдгээр мэдээллүүд батлагдвал түүний Холливүүд дахь карьер эхэлж, алдар нэр нь эрс өснө хэмээн кино шүүмжлэгчид дүгнэж байна.

"The Marvels" кино 2022 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр гарахаар төлөвлөж байгаа ба одоогоор Бри Ларсон, Иман Веллани, Тейона Паррис нар гол дүрүүдэд тоглохоор сонгогдоод байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх