Хайх

Chanel анхны эрэгтэй бугуйн цагаа гаргалаа

Chanel анхны эрэгтэй бугуйн цагаа гаргалаа

Ноён Шанель

Text: Buro.Mongolia


Chanel загварын ордон өмнө нь J 12 гэх цуглуулгадаа эрэгтэй цаг багтааж байсан ч энэ удаад өөрсдийн бүтээсэн механизмтай цоо шинэ цагийг худалдаанд гаргах гэж байна

Францын загварын ордон өөрсдийн бүтээсэн механизмтай анхны эрэгтэй загварын бугуйн цагаа танилцууллаа. "Monsieur de Chanel" буюу Ноён Шанель гэх тун энгийн нэртэй энэхүү цагийг анх Baselworld үзэсгэлэн дээр дэлгэж байсан юм. "Ноён Шанель"-ийг бүтээхийн тулд тус брэндийн мэргэжилтнүүд сүүлийн таван жилийн турш тасралтгүй ажилласан байна. Chanel брэндээс 2008 онд гаргасан J12 цуглуулгад орсон эрэгтэй цаг хамгийн анхны гэх өргөмжлөлийг хүртэж болох ч түүний  механизмыг нь Renaud et Papi үйлдвэрт захиалгаар хийлгэсэн байсан юм. Тэгвэл "Ноён Шанэль" цаг тэрхүү загвараас ялгаатай нь "Alibre 1" гэх өөрийн механизмтай бүтээгдсэн байна. Цагны нүүрийг зурагддаггүй индранил чулуугаар хийжээ. Уг цагны эх биеийн диаметр 40 мм бөгөөд 240 градусын эргэлттэй минут заах зүү, хоёр цилиндр болон гар тохиргоотой.  Ердөө 150 ширхэг гарсан Monsieur de Chanel цаг энэ есдүгээр сард худалдаанд гарна.

Chanel анхны эрэгтэй бугуйн цагаа гаргалаа (фото 1)

цааш үзэх