Хайх

Загварын ертөнцөд дэлгэрсэн \"Чөтгөрийн нүд\" хэмээх бэлгэ тэмдэг ямар утга учиртай вэ?

Загварын ертөнцөд дэлгэрсэн "Чөтгөрийн нүд" хэмээх бэлгэ тэмдэг ямар утга учиртай вэ?

Text: О.Нандий


Атаархлаар өдөөгдөн хорлонтой харцаар дамждаг гэх үнэмшлээс үүссэн хараалыг "Чөтгөрийн нүд" хэмээн нэрлэдэг билээ. Харин уг хараалаас сэргийлсэн хамгаалалт нь нүдний дүрстэй сахиус юм.

Чөтгөрийн нүдний хараалаас хамгаалах сахиус нь сүүлийн арван жилийн хугацаанд загварын ертөнцөд тогтмол үзэгдэж байгаа. Жишээ нь Ким Кардашьян уг бэлгэдлийг агуулсан бугуйвч, толгойн зүүлтээр гоён зургаа даруулж байсан бол, загвар өмсөгч Жижи Хадид 2017 оны сүүлээр энэхүү чиг хандлагын дагуу алдарт Stuart Weitzman брэндтэй хамтран EyeLove нэртэй углааш гаргаж байсан юм. Түүнчлэн Alexander McQueen, Givenchy болон Chanel зэрэг дэлхийн брэндүүд нүдэн дүрсийг онцолсон гоёл чимэглэл гаргаж байсан түүхтэй билээ.

Загварын ертөнцөд дэлгэрсэн "Чөтгөрийн нүд" хэмээх бэлгэ тэмдэг ямар утга учиртай вэ? (фото 1)

Дэлхийн тив бүрт чөтгөрийн нүднээс хамгаалсан нүдэн хэлбэрт сахиус урладаг соёл иргэншлүүд бий. Эртний Египетэд нарны бурхан Хорусын нүд гэж нэрлэгдэх сахиусыг хойд насанд нэвтрэх замыг зааж өгдөг хэмээн нас барсан хүмүүст зүүлгэдэг байсан бол, хожим газрын дундад тэнгисийн далайчид  урт хугацааны далайн аялалд гарахдаа хамгаалалт болгон усан онгоцон дээрээ нүд зурдаг болсон юм. Далайчдын зүүдэг сахиусны нэрийг "назар" гэдэг бөгөөд өнөөдөр бидний мэдэх цэнхэр цагаан өнгийн бөөрөнхий хэлбэрт шилэн сахиусан тэмдэг мөн юм.

Загварын ертөнцөд дэлгэрсэн "Чөтгөрийн нүд" хэмээх бэлгэ тэмдэг ямар утга учиртай вэ? (фото 2)

Уг сахиус нь ихэнх тохиолдолд цэнхэр байдаг учирт хэд хэдэн тайлбар бий. Жишээ нь газар дундын тэнгисийн бүс нутагт цэнхэр өнгийн нүдтэй хүн ховор байсан учир ард иргэд чөтгөрийн нүдний хараалыг үйлддэг хүмүүс цэнхэр нүдтэй байдаг гэсэн сүсэг бишрэлтэй болсон байх магадлалтай. Харин Истамбулын их сургуулийн профессор доктор Несе Йылдыран үүнийг "Эгийн арлууд болон Бага Азиас гаралтай уг шилэн бөмбөлгүүд шилэн үйлдвэрлэлийн дэвшилттэй шууд хамааралтай байсан юм. Мөн цэнхэр өнгийн тухайд гэвэл анх Египетийн шавраас гаралтай бөгөөд уг шавар нь их хэмжээний исэл агуулдаг учраас шатаах явцад цэнхэр өнгөтэй болон хувирдаг байжээ" гэж тайлбарласан байдаг.

Загварын ертөнцөд дэлгэрсэн "Чөтгөрийн нүд" хэмээх бэлгэ тэмдэг ямар утга учиртай вэ? (фото 3)

Уг бэлгэ тэмдэг нь гоо зүйн шинжтэй учраас хүмүүст ихэд таалагддаг ба үүний арвин их баялаг түүх нь бидний далд ухамсарт хамгаалал дагуулдаг гэдгийг үгүйсгэх аргагүй юм.

 

Сэтгэгдэл бичих

цааш үзэх