Хайх

Maison Margiela-гийн Replica лаанууд

Maison Margiela-гийн Replica лаанууд

Дурсамж дүүрэн дөл

Text: Ө.Тодгэрэл


Зураг: Buro 24/7 Russia

Maison Margiela өөрийн нэрийн Beach Walk, Lazy Sunday Morning ба Jazz Club хэмээх үнэртнүүдээ гэрийн лаанууд болгохоор шийджээ

Replica цуглуулгын үнэртэн бүр амьдралын ямар нэг хэсгийн, тодорхой нэг газрын дурсамж агуулдаг. Maison Margiela үнэртнүүдээ илүү сонирхолтой болгон гэрийн лаа болгон гаргаж байгаагаа бидэнд хуваалцаж байна. Лаанууд үнэртэнтэй адилхан хатуу баглаатай, бичигтэй, эм зүйн шилэн савалгаатай худалдаалагдана.

Одоохондоо зөвхөн гурван тѳрлийн үнэртэй лаанууд худалдаанд гарна. Beach Walk нэрийн лаа нь бага зэргийн нимбэг, кокосын сүү ба бергамот лийрийн орцтой, далай санагдуулам үнэр. Lazy Sunday Morning бол сарнай болон лийрийн орцтой мод-заарын үнэр. Харин сүүлийн Jazz Club нь эрэгтэйчүүдэд зориулсан ром, тамхи болон арьсны үнэртэй лаа байх ажээ.

цааш үзэх