Хайх

Ажлын байр

СЭТГҮҮЛЧ (Editor)

  • Ажлын байранд тавигдах шаардлага

    Сэтгүүл зүйн чиглэлээр их, дээд сургууль төгссөн / Хоёроос дээш жилийн ажлын туршлагатай.

    Монгол хэлний бичгийн дүрмийн мэдлэгтэй, найруулан бичих чадвартай.

    Англи хэлний ахисан шатны мэдлэгтэй.

    Загвар, урлаг, энтертайнмент, нийгэм, технологи, гоо сайхан гэхчлэн салбартай холбоотой мэдээ мэдээлэл уншиж судалдаг, дотоодод болон дэлхийд өрнөж буй цаг үеийн мэдээлэлтэй тогтмол танилцдаг.

    Ерөнхий редактор, борлуулалтын хэлтэс болон бусад редакцын багийн бүрэлдэхүүнтэй нягт уялдаа холбоотойгоор, мөн бүтээлчээр ажиллахыг зорилт болгодог.

    Шинэ зүйлд суралцахдаа нээлттэй, хурдан, хувийн зохион байгуулалттайгаар хүлээж авдаг.

    Гурав дах гадаад хэл, InDesign, Photoshop зэрэг программууд дээр ажиллах чадвар эзэмшсэн бол давуу тал болно.

ДИЗАЙНЕР (Visual Designer)

  • Ажлын байранд тавигдах шаардлага

    График дизайны чиглэлээр их, дээд сургууль төгссөн / Дүйцэхүйц туршлагатай.

    Adobe Creative Suite программуудыг бүрэн эзэмшсэн (Photoshop, Illustrator, InDesign).

    Цахим хуудас хөгжүүлэх чадвартай.

    Олон төсөл дээр бие даан / багаар ажиллаж заасан хугацаанд нь хийж гүйцэтгэх чадвартай.

    Төрөл бүрийн контент форматууд дээр ажилладаг (вэб хуудас, баннер сурталчилгаа, инфографик, хэвлэмэл материал, сошиал медиа контент гэх мэт).

    Бизнесийн зорилго, бидний баримталдаг гоо зүйг ойлгож анхаарал татахуйц дизайн гаргадаг.

    Асуудлыг хурдан шийдвэрлэх чадвартай, санаачилгатай.

    Нарийн деталь бүрд анхаарч, жижиг гэлтгүй алдаа олж хардаг байх.

    Харилцаа холбооны чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай.

    Хурдтай ажиллах чадвартай.

    Шаардлагатай тохиолдолд шинэ зүйлд суралцах чадвартай.

    UX / UI, HTML / CSS, видео монтаж, гэрэл зураг, typography, зураг зурах болон бусад нэмэлт ур чадварууд давуу тал болно.