Хайх

Make Up For Ever-ийн шинэ сурталчилгаанд Андреа Пежич хамтарлаа

Make Up For Ever-ийн шинэ сурталчилгаанд Андреа Пежич хамтарлаа

Өөрөөрөө бай

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Be you нэртэй шинэ видео сурталчилгаанд тус брэндийн шинэ нүүр царай болох Андреа Пежич тогложээ

Make Up For Ever хүмүүсийг "Зоригтой бай, Гэнэтийн бай, Өөрөөрөө бай" хэмээн уриалж байна. Учир нь анх удаа хүйсээ сольсон загвар өмсөгч гоо сайхны брэндийн нүүр царайгаар  тодорсонд байгаа юм болов уу. Харин Пежич "Энэ нь хил хязгаарыг эерэг байдлаар өргөтгөж байгаа гэсэн үг" гэж хэллээ. Сурталчилгаанд Андреа Пежич жүжигчин Жейми Чангийн хамтаар шинэ цуглуулгад зориулсан олон төрлийн тод төрхүүд танилцуулж буйгаар гарчээ. Дашрамд дурдахад тэрбээр Кейтлин Женнерийн адил өөрийн амьдралынхаа тухай баримтат кино хийхээр зэхэж байгаа гэнэ. Одоогийн байдлаар тэр энэхүү кино төслөөрөө Kickstarter дээр 63,000$ цуглуулаад амжсан байна.

Make Up For Ever-ийн шинэ сурталчилгаанд Андреа Пежич хамтарлаа (фото 1)

Сурталчилгаанд Андреа Пежич жүжигчин Жейми Чанг-ийн хамтаар шинэ цуглуулгад зориулсан олон төрлийн тод нүүр будалтыг танилцуулж буйгаар гарчээ.

цааш үзэх