Хайх

Shiseido брэндийн №1 серум “Ultimune”-ийн илүү сайжруулсан хувилбар гарлаа

Shiseido брэндийн №1 серум “Ultimune”-ийн илүү сайжруулсан хувилбар гарлаа

Гоо сайхандаа анхаардаг хүн бүрийн мэдэх хэрэгтэй серум

Text: Buro.Retelling


Брэндийн хамгийн шилдэг гэгдэх Ultimune серум нь The Lifeblood™-оор шинэчлэгдлээ.

Японы гоо сайхны тэргүүлэгч компани, дэлхийн гоо сайхны топ таван брэндийн нэг “Shiseido” брэндийг Монголын хэрэглэгчид маань андахгүй болсон билээ. Энэ жил Shiseido брэнд хамгийн шилдэг серумаа шинэчлэн Ultimune 3.0 серумыг худалдаанд гаргасан бөгөөд Монголдоо шинэ бүтээгдэхүүнийхээ нээлтийг Шангри-Ла Молл худалдааны төвийн төв танхимд арваннэгдүгээр сарын 4-нд албан ёсоор хийсэн байна.

Дэлхийд 6.8 секунд тутамд 1 ширхэг худалдаалагддаг, нэр хүндтэй 200 гоо сайхны шагналыг хүртсэн уг бүтээгдэхүүн нь арьсны дархлааг сэргээн арьсыг өөрөө өөрийгөө хамгаалах чадвартай болгодог. Мөн арьсыг гүн чийгшүүлж өгдөг тул манай орны хурц нартай, хуурай, салхитай, эрс тэс уур амьсгалд маш сайн тохирдог.

Анх 2009 онд “Бишрэлт Интернэйшнл” ХХК нь Shiseido брэндийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирсэн бөгөөд өдгөө 12 дах жилдээ амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна.

Арьсны дархлаа гэж юу вэ?

Shiseido брэндийн №1 серум “Ultimune”-ийн илүү сайжруулсан хувилбар гарлаа (фото 1)

Хүний биеийн дархлааны тухай бүгд мэднэ. Тэгвэл бидний арьс яг л биетэй адил өөрийн гэсэн дархлааны системтэй юм. Тэр дундаа арьсны дархлааны системд Лангерханс эсийн үүрэг хамгийн чухал байдаг. Энэ нь арьсны дархлааг дэмждэг эс бөгөөд арьсанд нөлөөлөх гадны нөлөөлөл, стрессийг тайвшруулах, бууруулах үүрэгтэй. Бидний арьсны дархлаа суларснаар арьс хурдан хуурайшиж, үрчлээ, нүхжилт үүсэн үрэвсэж гадны сөрөг нөлөөнд өртөмтгий болдог билээ.


Харин Shiseido брэндийн Ultimune серумыг гарч ирэхээс өмнө арьсны дархлааг дэмжих бүтээгдэхүүн гоо сайхны зах зээлд байгаагүй юм. Тиймээс гоо сайхандаа анхаардаг хүн бүрийн мэдэх хэрэгтэй Ultimune серумын шинэчлэгдсэн хувилбар мэндэлснийг баяртайгаар дуулгаж байна.

Арьсныхаа дархлааг хэрхэн дэмжих вэ?


Shiseido брэндийн судалгааны баг арьсны дархлааг нэмэгдүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүний шийдэл олох үүднээс сүүлийн 20 жилийн турш эрчимтэй судалгаа хийсэн байна. Японы алдартай энэхүү брэндийн хамт олон удаан хугацаанд хүч, хөдөлмөр гаргасны үр дүнд 2021 онд гоо сайхны салбарт гарсан хамгийн том нээлт болох "Ultimune Power Infusing Concentrate III" буюу эрүүл арьсны цогц шийдэл болох хүний арьсны дархлааг дэмждэг серумыг танилцуулсан билээ.


Shiseido брэндийн №1 серум “Ultimune”-ийн илүү сайжруулсан хувилбар гарлаа (фото 2)

Шинэчлэгдсэн серум нь The LifebloodTM болох шинэ технологийг нэвтрүүлсэн бөгөөд энэ нь арьсны цусан хангамжийг сайжруулан арьсыг илүү толигор, уян хатан, гэрэлтсэн болгож арьсны дархлааны хүчийг урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүргэдэг байна.
ImuGenerationRED Technology TM нь арьсны амин чухал хялгасан судасны цусны эргэлтийг сайжруулснаар арьсны гүн давхаргад хүрч үйлчлэн арьсны дархлаа ба коллагенын нийлэгжилтийг нэмэгдүүлэх маш чухал үүрэгтэй. Уг бүтээгдэхүүнийг хэрэглэхэд бүтцийн хувьд торгомсог байж арьсанд маш хурдан шингэнэ.

"Ultimune Power Infusing Concentrate III"-ийн найрлага

  • Зүрхэн навчны ханд нь капилляр судаснуудыг төлжүүлж уртасгадаг.
  • Исгэсэн розелийн ханд нь хөгширсөн эсийг устгах үүрэгтэй.
  • ImuGenerationRED TechnologyTM технологиор хийгдсэн шинэ Ultimune нь Рейши мөөгний ханд болон цахилдаг цэцгийн үндэсний ханд агуулсан тул арьсны өөрийгөө хамгаалах чадварыг нэмэгдүүлдэг.
  • Антиоксидантаар баялаг Рейши мөөг нь хөгшрөлтийн шинж тэмдгүүдийг мэдэгдэхүйц багасгаж чийгшүүлдэг. Цахилдаг цэцэг нь удаан амьд байдаг чанартай тул уг цэцгийн ханд нь мөн арьсыг удаан чийгшилтэй байлгах чадвараараа танигдсан. Энэхүү хоёр орц нь нэгдсэнээр арьсыг илүү хүчтэй, эрүүл байлгах чадвартай.
  • Онцгой Ultimune комплекс болох Болгар сарнайн ус, хөрөнгөний ханд нь арьсыг өдөр тутмын гэмтэл болон хөгшрөлтийн шинж тэмдгүүдээс хамгаалан хүчирхэгжүүлж, харин Гингко Билоба навчны ханд, Шисо болон ганга нь арьсны гадаргууг эрүүл байлгадаг.
  • ImuCalm compound буюу ногоон цэцэг, бадамлянхуа болон сарнайн үнэр агуулсан нь тайвшруулах шинж чанартай.

Шинэ ULTIMUNE 3.0 серумын нээлтийн арга хэмжээ нь арваннэгдүгээр сарын 14-нийг дуустал Шангри-Ла Молл дахь төв Атриум танхимд үргэлжлэх ба арга хэмжээний үеэр хэрэглэгч, худалдан авагчид дундаасаа азтан шалгаруулж олон олон бэлгийн багцаар бэлэг барьж байгааг дуулгахад таатай байна.

Shiseido брэндийн №1 серум “Ultimune”-ийн илүү сайжруулсан хувилбар гарлаа (фото 3)
Shiseido брэндийн №1 серум “Ultimune”-ийн илүү сайжруулсан хувилбар гарлаа (фото 4)

Shiseido Mongolia

Утас: 11-322041, Хаяг: Шангри-Ла Молл 1-р давхар, Тэнгис кино театрын урд "Бишрэлт их дэлгүүр"
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх