Хайх

“Бундын Хатан” нүүр будалтыг хэрхэн хийх вэ

“Бундын Хатан” нүүр будалтыг хэрхэн хийх вэ

Dolce & Gabbana брэндийн загварын шоу дээрх

Text: Бюро 24/7


Зураг:

Dolce & Gabbana брэндийн хавар-зуны загварын шоу бүхэлдээ Бундын Хатны дүр төрхөөс сэдэвлэсэн бөгөөд үүнтэй холбогдуулан нүүр хувиргагчид моделиудын нүдийг юу юунаас илүү тодотгохыг хүсэж, тод хар өнгийн "муурын нүд" контур зурсан байлаа. Харин уруулын будагны хувьд гэвэл нүүр хувиргагчид үдшийн гаралтад зориулсан хүрэн-улаан, мөн өдөр тутамд тохиромжтой илүү цайвар улаан өнгөнүүдийг санал болгосон юм.

Дотроосоо гэрэлтсэн арьсны эффектийг бий болгохын тулд гялалзсан ширхгүүдтэй будагны суурь ашиглагдсан байгаа. Түүнчлэн цайвар ягаан өнгийн хөнгөн хацар өнгөлөгч ба уруулын дээд хонхорхой хэсэгт түрхэгдсэн хайлайтер нүүр будалтыг илүү төгс болгоно. Энэхүү дүр төрхийн үндсэн элемент болох нүдний хэсгийг будахдаа эхлээд гялалзсан бүтэцтэй beige өнгийн тослог тень түрхэж, дараагаар нь нүднийхээ дотор булангуудыг алтлаг өнгийн харандаагаар тодотгох хэрэгтэй. Харин контур зурахдаа фломастер хэлбэрийн бүтээгдэхүүн ашиглавал илүү хялбар байх болно. Ингээд эцэст нь сормуусаа будаад жинхэнэ "Бундын Хатан" болж хувираарай.

цааш үзэх