Хайх

Цайны ид шидийг агуулсан хамгийн сайн бүтээгдэxүүнүүд

Цайны ид шидийг агуулсан хамгийн сайн бүтээгдэxүүнүүд

Тоник, крем, гуужуулагч

Text: Б.Амина


Алдарт ногоон цайг гоо сайхны салбарт амжилттай ашиглаж эхлээд олон жил өнгөрчээ. Тэгэхдээ арьсыг залуужуулж, тэнцвэржүүлж, хаван буулгаж, чийгшүүлэхэд хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн сонгох нь чухал шүү

Цайнд олон төрлийн үрэвслийн эсрэг болон идэвхижсэн тосны булчирхайг намдаах амин хүчлүүд агууллагддаг. Тиймээс нүхэжсэн арьс арчилгааны бүтээгдэхүүнд цай өргөн хэрэглэгдэн, арьс хөгшрөлтийн эсрэг орох найрлаганы хамгийн түрүүнд бичигддэг. Хэрвээ та өглөөд хавагнасан арьстай сэрдэг бол  кофейн, цай найрлагандаа агуулсан бүтээгдэхүүнд анхаарлаа хандуулаарай.

Smash box: Primer Water
Зөвхөн загварын шоуны нүүр хувиргагчид хэрэглэдэг бүтээгдэхүүнийг одоо хүн бүр хэрэглэх боломжтой боллоо. Усан суурьтай уг шингэн нь арьсыг чийгшүүлж, ногоон цайны тэжээлээр хангаж, арьс арчилгаа болон нүүр будалтанд бэлдэx суурь болж өгнө. Мөн үүнийг өдрийн аль ч цагт арьсаа сэргээх байдлаар хэрэглэж болно.

Цайны ид шидийг агуулсан хамгийн сайн бүтээгдэxүүнүүд (фото 1)

Paul Mitchell: Tea Tree Hair & Scalp Treatment
Хуйxны үхэжсэн эд эсийг долоо хоног тутам гуужуулах шаардлагатай байдаг. Гуужуулагч нь цусны эргэлтийг сайжруулж, үс ургалтыг түргэсгэнэ. Найрлагандаа цайны модны тос, лаванда, жожоба болон гааны орцтой. Эдгээр найрлага нь тэнцвэржүүлэх нөлөө үзүүлж, үсний уутанцарын бодисын солилцоог хангана.

Цайны ид шидийг агуулсан хамгийн сайн бүтээгдэxүүнүүд (фото 2)

La Mer: Reparative SkinTint SPF 30
Энэхүү шингэн нь арьсыг түргэн хугацаанд хэвийн байдалд оруулахад тустай. Өөрөөр хэлвэл нүхжилт болон үрчлээний хэмжээг багасгаж, арьсыг чангаруулж, амарсан мэт харагдуулна. Шуурхай нөлөө үзүүлэхээс гадна хөгшрөлтөөс сэргийлж, хүчтэй антиоксидант үйлчилгээтэй. Гол найрлагандаа хүрэн замаг болон нимбэгтэй цайны ханд агуулсан.

Цайны ид шидийг агуулсан хамгийн сайн бүтээгдэxүүнүүд (фото 3)

Vichy: Idealia
Vichy өдрөөс өдөрт арьсыг зөөлрүүлж, нүхжилт, үрчлээ, нөсөө толбыг бүдгэрүүлэх тосыг гаргаж авахын тулд таван жилийг зарцуулжээ. Уг бүтээгдэхүүний гол найрлага болох Комбуча нь хар цайны исгэсэн ханд юм. Түүнд л арьсанд хэрэгтэй жимсний хүчил, шим тэжээл, пробиотик болон полифенол агуулагджээ.

Цайны ид шидийг агуулсан хамгийн сайн бүтээгдэxүүнүүд (фото 4)

Sisley: Global Perfect Pore Minimizer
Хэнд ч, хэзээ ч хэрэг болох нүx агшааx эмульс. Тэр тусмаа нүx ихсэлтийг өдөөx бүx л асуудлыг шийдэхэд зориулагдсан. Энэxүү эмульс нь нүxжилтийн харагдах байдлыг багасгаад зогсохгүй, арьсны бүтцийг бэхжүүлж мөн тослог арьсыг тэнцвэржүүлнэ.

Цайны ид шидийг агуулсан хамгийн сайн бүтээгдэxүүнүүд (фото 5)

Jane Iredale: Disappear Concealer with Green Tea Extract
Өтгөн өө дарагч нь  тууралтыг ч эмчилнэ. Ногоон цайны ханд нь антиоксидант болон үрэвслийн эсрэг идэвхитэй найрлагатай учраас хүчирхэг эдгээгч болно.

Цайны ид шидийг агуулсан хамгийн сайн бүтээгдэxүүнүүд (фото 6)

Lush: Tea Tree Water
Цайны модны найрлагатай тоник нь өдөр тутмын арьс цэвэрлэгээнд нэн тохиромжтой. Уг шингэн нь арц болон аварга жүржний тааламжтай үнэртэй.

Цайны ид шидийг агуулсан хамгийн сайн бүтээгдэxүүнүүд (фото 7)

Fresh: Black Tea Firming Overnight Mask
Нүүр болон хүзүүний гүн чийгшүүлэгч маск. Арьсны үрэвслийг анагаахын тулд орой цагаар хэрэглэн шөнөдөө угаалгүйгээр үлдээхийг зөвлөдөг. Найрлагандаа хар цайны ханд, үхрийн нүдний навч, личи жимсний үр агуулсан нь арьсыг тайвшруулж чийгээ хадгалахад тустай.

Цайны ид шидийг агуулсан хамгийн сайн бүтээгдэxүүнүүд (фото 8)

Davines: Rebalancing Shampoo
Хэрэв танд энгийн шампунь хангалтгүй санагдаж байвал тосны булчирхайг хэвийн болгогч шампунь хэрэглээд үзээрэй. Энэxүү анхилуун үнэрт бүтээгдэхүүн нь нимбэгнээс гарган авсан фитоактив агуулсан тул үрэвслийг дарах үйлчилгээтэй. Үүнээс гадна шанц /халуун орны модны холтос/ болон цагаан гааны ханд нь хуйхыг цэвэрлэн тос ялгаралтыг бууруулах нөлөөтэй. Балжимгарав цэцэг, хуш, япон ногоон цайны эфирийн тос нь тайвшруулах, үрэвслийн эсрэг үйлчлэлтэй.

Цайны ид шидийг агуулсан хамгийн сайн бүтээгдэxүүнүүд (фото 9)

The Body Shop: Fuji Green Tea
Ногоон цай, зуун настын бүхэл навчтай анхилуун үнэрт давс нь хөлөө хавагнатал алхсан урт аялалын дараах таны ядарсан биед жинхэнэ тэнгэрийн бэлэг болно.

Цайны ид шидийг агуулсан хамгийн сайн бүтээгдэxүүнүүд (фото 10)

3W Clinic: Fresh Green Tea Mask Sheet
Энэxүү даавуун маск нь арьсыг цэвэршүүлж, чийгшүүлэн хаван буулгана. Хэрэглэсний дараа угаалгүйгээр үлдээхийг зөвлөдөг.

Цайны ид шидийг агуулсан хамгийн сайн бүтээгдэxүүнүүд (фото 11)

Eminence: Green Tea & Guava Fortifying Serum
Зөөлөн үнэртэй чангаруулагч Сэрүм нь антиоксидантаар баялаг ногоон цайны хандны суурьтай. Найрлаганд нь гуава жимсний шүүс болон зөгийн бал агуулсан нь арьcыг маш сайн чийгшүүлж, сэргээнэ.

Цайны ид шидийг агуулсан хамгийн сайн бүтээгдэxүүнүүд (фото 12)

Origins: Creamy Body Cleanser
Бие угаагч зөөлөн бүтэгдэхүүн. Энэхүү хөнгөн лосионыг эмзэг арьсанд энгийн бие угаагч гелний оронд хэрэглэх боломжтой. Найрлагандаа "ши" тос, чангаанзны чөмөг, жүрж болон глицерин агуулсан учраас  арьсыг тайвшруулна.

Цайны ид шидийг агуулсан хамгийн сайн бүтээгдэxүүнүүд (фото 13)

Korres: Vitamin Concealer
Нүдний эргэн тойрны хар цагариг болон нарийн үрчлээ дарагч хөгшрөлтийн эсрэг өө дарагч. Найрлагандаа ногоон цай болон хөгшрөлтийн эсрэг А, Е витамин агуулсан.

Цайны ид шидийг агуулсан хамгийн сайн бүтээгдэxүүнүүд (фото 14)

Apitiva: Body Tonic
Биеийн сүүн шингэн нь чидүн жимс, бүйлс болон "ши" тосыг агуулсан тул арьсанд дээд зэргийн тэжээл өгнө. Тиймээс эмзэг арьс эсвэл наранд түлэгдсэн арьсыг тайвшруулах чадалтай. Далдуу модны тос, бергамот лийрний хандаар баялаг тул нян, үрэвслийн эсрэг болон халдваргүйжүүлэх нөлөөтэй.

Цайны ид шидийг агуулсан хамгийн сайн бүтээгдэxүүнүүд (фото 15)

Roland: Loshi
Нүүр угаагч зөөлөн хөөс нь арьсны бохирдол арилгаж, үхэжсэн арьс болон нүхжилтийг цэвэрлэнэ. Ногоон цайны ханд нь тайвшруулж, харин хонин нүдэн цэцэг, туулайн бөөр, ойн самар болон бусад орц нь арьсыг чийгшүүлнэ.

Цайны ид шидийг агуулсан хамгийн сайн бүтээгдэxүүнүүд (фото 16)

 

цааш үзэх