Хайх

2018 оны үсний тренд: Маш богино чёлк

2018 оны үсний тренд: Маш богино чёлк

Та энэ трендэд нэг бол дурлана, нэг бол үзэн ядна

Text: Бюро 24/7


Зураг: Buro 24/7 Australia

2018 онд бид бүгдийн чёлкны урт ойролцоогоор 3см-ээр богиносох нь ээ

Урт атлаа цөөн ширхэгтэй чёлк моодноос гарч, богино бөгөөд өхөөрдөм хувилбар хүчээ авч байна. Алдартнуудын аль хэдийн хэрэгжүүлж эхэлсэн энэ чиг хандлага нь сүүлийн хэд, хэдэн томоохон арга хэмжээний улаан хивсэн дээр үзэгдсэн байгаа. "Бичил чёлк" хэмээн нэрлэгдсэн уг трендэд та магадгүй анхны харцаараа дурлана, аль эсвэл эсрэгээрээ үзэн ядна. Юутай ч бид бүгдийн сайн мэдэх уламжлалт чёлк хөмсгийг шүргэдэг байсан бол бичил чёлк нь зөвхөн хөмсөг төдийгүй духны томоохон хэсгийг ил гарган, энгийн хувилбараас ойролцоогоор 3см богино байх юм.

Хэрвээ бичил чёлк нь таны багадаа өөрөө өөрийнхөө чёлкийг хайчилж байсан хөгтэй үеийг санагдуулж байгаа бол энэ трендэд нэгдэхээсээ өмнө хавчиж болох хиймэл хувилбарыг сонгон өөрт зохих эсэхийг шалгаад үзээрэй.

2018 оны үсний тренд: Маш богино чёлк (фото 1)

2018 оны үсний тренд: Маш богино чёлк (фото 2)

2018 оны үсний тренд: Маш богино чёлк (фото 3)

цааш үзэх