Хайх

Нүүрний арьсаа зөөлөн алгадах нь ямар давуу талтай вэ?

Нүүрний арьсаа зөөлөн алгадах нь ямар давуу талтай вэ?

Азийн эртний гоо сайхны процедур

Text: Buro.Mongolia


Нүүрний арьсаа зөөлөн алгадах буюу face slapping чиг хандлага нь Азид дэлгэрээд удаж байгаа ч, саяхнаас эхлэн Европ буюу АНУ-ын бүсгүйчүүдийн сонирхлыг татаад байна. АНУ-ын Teen Vogue сэтгүүлийн редактор ба Солонгосын гоо сайхны блогер Кристина Чанг анх өөрийн Instagram хуудаснаа арьсаа зөөлөн алгадаж буй бичлэгийг нийтэлснээр энэхүү гоо сайхны аргачлалын шинэ давлагаа эхэлсэн юм.

 

 

Кристинагийн хэлж буйгаар арьсаа зөөлөн атлаа эрчимтэй хөдөлгөөнөөр алгадах нь арьсыг илүү чанга болоход тусалж, цусны эргэлтийг сайжруулж, арьсан дээрх нүхний хэмжээг багасгаж, ерөнхийдөө арьсыг өргөж өгдөг байна. "Арьсаа эхлээд хурууны өндөгнүүдээрээ зөөлөн товшиж, дараагаар нь хоёр алганыхаа бүхэл гадаргуугаар тойрог хөдөлгөөнөөр алгадаж эхлээрэй. Хамгийн гол нь арьсандаа хэт хүчтэй цохилт өгч болохгүй" гэж Кристина зөвлөсөн байна.

"Арьсаа зөөлөн алгадах аргачлалыг бид ихэнхдээ ээжүүдээсээ суралцдаг. Би багадаа ээжийгээ өдөр бүр, гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх бүрдээ арьсаа товшдог байсныг санадаг юм. Харин би энэ аргачлалыг нүүрээ цэвэрлэснийхээ дараа, алчуур хэрэглэхийн оронд хэрэгжүүлэх дуртай. Ингэснээр миний арьсны цусны эргэлт сайжирч, аливаа гоо сайхны бүтээгдэхүүн хүлээж авах, шингээх чадвар нь ихэсдэг мэт санагддаг" хэмээн Кристина нэмж хэлжээ. Тэр мөн энэ аргачлалыг суурь тос ба серум гэх зэрэг бүтээгдэхүүн түрхсэний дараагаар, арьсанд тустай найрлагыг илүү гүн шингээх зорилгоор хэрэгжүүлж болохыг онцолсон юм.

Гоо сайхны салбарт хурууны өндөгнүүдээрээ арьсаа зөөлөн товших аргачлал нь эртнээс хэрэгжиж хэлсэн ч, саяхан Сан-Франциско хотод 350 долларын үнээр 15 минутын турш арьсыг зөөлөн алгаддаг тусгай процедуртай нэгэн салон нээгдсэн байна. Тайланд мэргэжилтнүүдийн үүсгэн байгуулсан энэхүү салоны үйлчлүүлэгчид процедурын үеэр яг л олон арван шоргоолжинд хазуулж буй мэт маш эрчимтэй мэдрэмж авдаг хэмээн мэдэгджээ.

 

цааш үзэх