Хайх

Долоо хоногийн онцлох Instagram: Сэтгэл сэргээж, тайвшрал мэдрүүлэх @ledart

Долоо хоногийн онцлох Instagram: Сэтгэл сэргээж, тайвшрал мэдрүүлэх @ledart

Амар амгаланг дүрсэлсэн гэрэл зургууд

Text: Бюро 24/7


Аялал болон гэрэл зурагт хоббитой Леда де Пиарт бусдад гоо зүйн таашаал өгөх зорилгоор 2012 онд @ledart Instagram хуудсаа нээсэн ба өдгөө 60 мянган дагагчтай болжээ. Түүний Instagram хуудсаар зочилбол цэлмэг тэнгэр, тэнгисийн мандал, далайн эрэг дээр нарлах хүмүүс гээд энэ дэлхий дээр байж болох бүхий л амар амгаланг дүрсэлсэн зургуудыг харах боломжтой. Мөн Леда де Пиартын дарсан гэрэл зураг бүрт төрөл бүрийн цэнхэр өнгийн туяа орсон байх ба энэ нь ч түүний зургуудыг харах төдийд тайвшрал мэдрүүлдэг гол шалтгаан болов уу. Учир нь цэнхэр өнгө хүний сэтгэлийг сэргээж, ажлын идэвхийг нэмэгдүүлдэг болохыг олон судалгаанд баталсан байдаг. Хэрэв та түр хугацаанд ч болов их ажлаасаа завсарлага аван амар амгаланг мэдрэхийг хүсвэл @ledart хуудсаар зочлоорой.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх