Хайх

BLACKPINK хамтлагийн Лисагийн амьдралаас сэдэвлэсэн ном хэвлэгдэнэ

BLACKPINK хамтлагийн Лисагийн амьдралаас сэдэвлэсэн ном хэвлэгдэнэ

Text: Buro.Mongolia


Дебют хийсэн цагаасаа эхлэн Өмнөд Солонгост төдийгүй дэлхийд нэрээ цуурайтуулж чадсан охидын хамтлаг бол BLACKPINK. Гэвч тэд сүүлийн үед тус, тусынхаа карьерт илүү анхаарал хандуулах болсон. Жишээ нь Женни өөрийн гэсэн агентлагаа байгуулж, Жисү шинэ кинонуудад тоглохоор болж, Rosé соло цомгоо гаргахаар бэлдэж байгаа билээ. Харин Лисагийн хувьд бусад гишүүдтэйгээ харьцуулахад тун завгүй яваа бөгөөд саяхан тэрээр Франц улсын “Le Gala des Pièces Jaunes” хэмээх томоохон хандивын тоглолтод “Money”, “LALISA” бүтээлүүдээрээ соло үзүүлбэр үзүүлж, цахим орчныг гайхалтай хэв маягаараа шуугиулаад амжсан юм.

Түүнчлэн Франц зохиолч Жулиен Дюфресн-Лами Лисагийн амьдралын түүх дээр үндэслэж уран зохиолын ном гаргах гэж буйгаа мэдэгджээ. Тэрээр уг зохиол дээр гурван жилийн турш ажиллаж байгаа бөгөөд үйл явдлын хувьд Тайланд улсад төрж өссөн авьяаслаг охин хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн, бага насандаа Өмнөд Солонгос улсад ирж алдартан болох зорилгоо биелүүлж буй тухай өгүүлэх аж. Мөн энэхүү зохиолд дэлхий нийтэд танигдсан нэгэн болохын тулд ямар бэрхшээлийг даван туулдаг, гадаадын иргэнийг тухайн улс орон хэрхэн хүлээж авдаг, алдартан болохоор бэлтгэгдэж буй хүүхдүүд сэтгэлзүйн хувьд ямар байдаг гэх зэрэг K-Pop оддын хөшигний цаана өрнөдөг амьдралыг түлхүү хүүрнэх аж.

Тус зохиолыг 1968 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй Францын алдарт “JC Lattès” хэвлэлийн компани эрхлэн гаргаж байгаа ба “The Da Vinci Code” зохиолыг уншигчдын хүртээл болгосон гэдгээр нь хүмүүс тэднийг сайн мэднэ. Түүнчлэн энэхүү бүтээлийг бичсэн Дэн Браунаас гадна, Жан д’Ормессон, Амин Маалоуф зэрэг чадварлаг зохиолчидтой хамтран ажилладаг гэдгээрээ алдартай билээ. 

BLACKPINK хамтлагийн Лисагийн амьдралаас сэдэвлэсэн ном хэвлэгдэнэ (фото 1)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх