Хайх

“Хөшигний ард”: Balenciaga-гийн загварууд хэрхэн бүтдэг тухай өгүүлэх ном

“Хөшигний ард”: Balenciaga-гийн загварууд хэрхэн бүтдэг тухай өгүүлэх ном

Хэзээ ч нийтлэгдэж байгаагүй гэрэл зургуудаас бүрджээ

Text: Бюро 24/7


Vetements брэндийн үүсгэн байгуулагч, Balenciaga загварын ордны бүтээлч захирал Демна Гвасалиа загварын салбарт хөл тавиад ердөө дөрөв орчим жил болж байгаа ч түүний уран бүтээл орчин цагийн хувцас загварын хөгжил, чиг хандлагыг тодорхойлох боллоо. Загварын салбарынхан Демнаг зарчимч нэгэн хэмээн тодорхойлох ба энэ зан нь ч түүний амжилтад нөлөөлсөн болов уу?

Тухайлбал Демна Гвасалиа Balenciaga-гийн шоуны ард өрнөх үйл явдлыг хальсанд буулгах эрхийг Пьер-Анжи Карлоти болон Жонни Дуфорт гэх гэрэл зурагчдад олгосон ба тэдний дарсан зургууд интернет орчинд хэзээ ч нийтлэгдэж байгаагүй юм.

Тэгвэл Демна тэдгээр гэрэл зургуудыг нэгтгэсэн номыг Rizzoli хэвлэлийн газартай хамтран гаргалаа. 300 гаруй гэрэл зураг багтсан "Balenciaga: Winter '18" номонд Демнагийн зурсан хар зургууд, загвараа урлах, шоундаа бэлтгэх мөч гээд Balenciaga-гийн загвар хэрхэн бий болдог тухай бүхий л үе шатыг гэрэл зургаар дүрсэлжээ. Түүнчлэн брэндийн бүтээлч үйл явцыг өгүүлэх уг ном нь баримтат цувралын анхны хэсэг гэдгийг Демна Гвасалиа онцолсон юм. Balenciaga брэндийг өөр өнцгөөс харуулах энэхүү номыг Rizzoli болон Amazon.com дээрээс худалдан авах боломжтой.

Сэтгэгдэл бичих